Flatik.ru

Перейти на главную страницу

Поиск по ключевым словам:

страница 1страница 2 ... страница 5страница 6
c:\suld.jpg


МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ


2011 оны 12 дугаар сарын 23-ний өдөр

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.


2 дугаар зүйл.Төсвийн тухай хууль тогтоомж
2.1.Төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль2, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь төсвийн байгууллага, түүний албан тушаалтан, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарна.
3.2.Энэ хуульд заасан хөтөлбөрийн төлөвлөлт, үр дүнгийн гэрээ, түүний гүйцэтгэл, тайлагналтай холбогдсон зохицуулалт нь хууль тогтоомжийн дагуу улсын аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилд хамаарахгүй.
3.3.Энэ хуульд заасан ил тод байдалтай холбогдсон зохицуулалт нь хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамаарах төсөвт болон энэ хуулийн 3.2-т заасан гүйцэтгэх ажилд хамаарахгүй.
3.4.Төсвийн харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах бөгөөд орон нутаг, салбарын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох, түүнийг хуваарилах аливаа харилцаа үүнд нэгэн адил хамаарна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“төсвийн тусгай шаардлага” гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг;
4.1.2.“дунд хугацаа” гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.9-д заасныг;
4.1.3.“дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл” гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.10-т заасныг;
4.1.4.“төсвийн төсөл” гэж дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн, хуульд заасан шаардлагын дагуу төсвийн шатлал бүрээр төсвийн ангилал ашиглан Засгийн газраас Улсын Их Хуралд, түүнчлэн бүх шатны Засаг даргаас тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн төсвийн саналыг;
4.1.5.“төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг;
4.1.6.“улсын төсөв” гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг;
4.1.7.“суурь түвшинд үндэслэсэн төсөв” гэж макро эдийн засгийн таамаглалд нийцүүлж, тухайн төсөв хэрэгжих жилд хууль тогтоомж, эсхүл төрийн бодлогод өөрчлөлт орохгүй байхаар тооцсон төсвийн тооцоог;
4.1.8.“жилийн төсвийн хязгаар” гэж төсвийн тусгай шаардлага, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсөв боловсруулахад баримтлах орлогын доод хэмжээ, зарлагын дээд хэмжээг;
4.1.9.“төсвийн орлого” гэж хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэх орлого, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг;
4.1.10.“төсвийн зарлага” гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг;
4.1.11.“төсвийн тэнцэл” гэж тухайн төсвийн жилийн төсвийн нийт орлого, зарлагын зөрүүг;
4.1.12.“төсвийн ашиг” гэж төсвийн зарлагаас давсан орлогыг;

4.1.13.“төсвийн алдагдал” гэж төсвийн орлогоос давсан зарлагыг;

4.1.14."орлого" гэж тухайн этгээдийн дотоод гүйлгээнээс бусад гаднаас хүлээн авах бүх төрлийн гүйлгээг;
4.1.15."зарлага" гэж тухайн этгээдийн дотоод гүйлгээнээс бусад гадагш чиглэсэн бүх төрлийн гүйлгээг;
4.1.16.“хөтөлбөр” гэж төсөв хуваарилах зорилгоор үр дүнг нь тооцож, тайлагнаж болохуйц өөр хоорондоо уялдаа бүхий төрийн чиг үүргийг хангахад чиглэсэн багц арга хэмжээг;
4.1.17.“арга хэмжээ” гэж хөтөлбөрийн бүрэлдэхүүнд багтах, тоо хэмжээ, цаг хугацаа, чанарын шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдох ажил, үйлчилгээг;
4.1.18.“орц” гэж тухайн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд шаардагдах эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг;
4.1.19.“эдийн засгийн томсгосон ангилал” гэж эдийн засгийн дэлгэрэнгүй ангиллын хэд хэдэн зүйлийг нэгтгэн бүлэглэснийг;
4.1.20.“эдийн засгийн дэлгэрэнгүй ангилал” гэж эдийн засгийн ангиллын анхдагч зүйлийг;
4.1.21.“санхүүгийн дэмжлэг” гэж төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор олгох хөрөнгийг;
4.1.22.“орлогын шилжүүлэг” гэж орон нутгийн төсвийг дэмжих зорилгоор дээд шатны төсвийн орлогоос орон нутгийн төсөвт тооцож олгох хөрөнгийг;

4.1.23.“тусгай зориулалтын шилжүүлэг” гэж энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг санхүүжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон зориулалт, нөхцөл, шаардлагын дагуу аймаг, нийслэлийн төсөвт улсын төсвөөс олгох хөрөнгийг;


4.1.24."хөрөнгө оруулалт" гэж төсвөөс санхүүжүүлж, тухайн шатны төсөвт хамаарах хуулийн этгээдийн өмчлөлд шилжих хөрөнгийн зарлагыг;
4.1.25.“татварын зарлага” гэж татварын хуулиар тухайн жилд татвар төлөгчид олгох татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг;
4.1.26.“төсвийн тодотгол” гэж тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг;
4.1.27.“орон нутгийн төсөв” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг;
4.1.28.“орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” гэж орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг;
4.1.29.“орон нутгийн төсвийн суурь орлого” гэж тухайн шатны төсөвт орох татварыг доод хувь, хэмжээгээр тооцсон орлого болон татварын бус орлогын нийлбэрийг;
4.1.30.“орон нутгийн төсвийн суурь зарлага” гэж энэ хуулийн 58.1.1, 58.2.1, 58.3.1, 58.4.1-д заасан чиг үүрэгтэй холбогдох урсгал болон хөрөнгийн зарлага, энэ хуулийн 58.1.4, 58.1.14, 58.2.4, 58.2.13, 58.3.2, 58.3.5, 58.4.2, 58.4.6-д заасан чиг үүрэгтэй холбогдох урсгал зарлагын нийлбэрийг;
4.1.31.“орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн алдагдал” гэж орон нутгийн төсвийн суурь орлогоос давсан орон нутгийн төсвийн суурь зарлагыг;
4.1.32.“Нийгмийн даатгалын сангийн төсөв” гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн3 дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг;
4.1.33."Хүний хөгжил сангийн төсөв” гэж Хүний хөгжил сангийн тухай хуулийн4 дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг;
4.1.34."төсвийн байгууллага" гэж батлагдсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн5 7.1.3-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;
4.1.35.“төсвийн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг;
4.1.36.“төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;
4.1.37.“төсвийн төвлөрүүлэн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, төсвийн шууд захирагчид хуваарилах, хяналт тавих, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;
4.1.38.“төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;
4.1.39."төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гүйцэтгэгч" гэж төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний дагуу гүйцэтгэж, тухайн ажил, үйлчилгээний чанар, тоо хэмжээ, хүрэх үр дүнгийн талаарх хариуцлагыг бие даан хүлээх этгээдийг;
4.1.40.“төрийн сангийн үйл ажиллагаа” гэж төсөв, мөнгөн хөрөнгө, өр төлбөрийн удирдлагыг хэрэгжүүлэх, төлбөр тооцоог гүйцэтгэх, төсвийн гүйцэтгэлийг тайлагнахыг;
4.1.41."төрийн сангийн нэгдсэн данс" гэж Засгийн газрын нэгдсэн зохицуулалт бүхий төсвийн ерөнхий данс болон Монгол Улсын нэгдсэн төсөвт хамаарах бүх төсвийн захирагчийн Монголбанкинд байрших мөнгөн хөрөнгийн харилцах дансыг;
4.1.42."төсвийн ерөнхий данс" гэж тухайн шатны төсвийн мөнгөн гүйлгээг нэгтгэн бүртгэх харилцах дансыг;
4.1.43.“зарцуулалтын эрх” гэж батлагдсан төсвийн хүрээнд төсвийн байгууллагын сар, улиралд зарцуулах төсвийн дээд хязгаарыг;
4.1.44.“Засгийн газрын өрийн удирдлага” гэж Засгийн газрын дунд болон богино хугацааны санхүүгийн зардал, эрсдэлийн түвшинг тодорхойлох стратеги боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг;


следующая страница>


Нэгдүгээр зүйл. Монгол Улсын хууль тогтоох ба гүйцэтгэх дээд байгууллагуудыг Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шинэчлэн байгуулах

Монгол улсын үндсэн хуулийн хавсралт хууль бнмау-ын үндсэн хуулиас монгол улсын үндсэн хуулийг бүрнээ дагаж мөРДӨХӨд шилжих тухай

112.47kb.

01 09 2014
1 стр.


Монгол улсын ерөнхийлөгч намбарын энхбаяр япон улсын парламентад хэлсэн үГ

Юуны өмнө, Монгол Улсын Төрийн тэргүүнд Япон Улсын Парламентад анх удаа үг хэлэх боломж олгосонд чин сэтгэлийн талархал илэрхийлье

86.31kb.

09 09 2014
1 стр.


Монгол улсын их хурлын тухай хуульд өӨрчлөлт оруулах тухай, монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ӨӨрчлөлт оруулах тухай хуулийн төслийн

Монгол Улсын Их Хурлын эрх зүйн байдал, үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулдаг

76.95kb.

15 10 2014
1 стр.


Монгол улсын засгийн газрын

Улсын Их Хурлын 2004 оны 24 дїгээр тогтоолыг хэрэгжїїлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь

3941.27kb.

14 12 2014
19 стр.


Монгол улсын хууль 1997 оны 1 дүгээр сарын 31-ний

Энэ хуулийн зорилт нь Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлсон хүний эрхийг хэрэгжүүлэх зорилгоор иргэд эвлэлдэн нэгдэх

246.92kb.

12 10 2014
1 стр.


Монгол улсын

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас то

133.73kb.

15 12 2014
1 стр.


Монгол улсын хууль 1998 оны 1 дүгээр сарын 2-ны

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нэг удаагийн нөхөх олговор олгох

323.98kb.

15 10 2014
1 стр.


Монгол улсын засгийн газрын тогтоол журам батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 21. 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь

52.65kb.

15 10 2014
1 стр.