ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан
“Зоонозын халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг
зохион байгуулахад салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах нь”
сэдэвт сургалтын илтгэх хуудас
ДЭМБ-ын санхүүжилтээр “Зоонозын халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг зохион байгуулахад салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт сургалт семинарыг ЭМЯ-ны харьяа БГХӨСҮТ-д зохион байгууллаа.
Семинарын үйл ажиллагааг Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Виват нар нээж үг хэлснээр эхлэж, семинарын үйл ажиллагаанд ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээ, зоонозын эпидемиологич Bee Lee Ong оролцлоо.
Семинарт ЭМЯ-ны НЭМБХЗГ-ын дарга С.Төгсдэлгэр, СБТГ-ын дарга Б. Отгонжаргал, холбогдох асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Луо Дапенг, мэргэжилтэн О. Ариунтуяа, ХХААХҮЯ-ны мал эмнэлгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн П. Доржсүрэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын мал эмнэлэг, үржлийн газрын дарга Д. Оргил, ерөнхий эпидемиологч Ц. Пүрэвхүү, УМЭАЦТ Лабораторийн Ерөнхий эмч Ш. Цэрэндорж, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Я. Ганболд, ОБЕГ-ын шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д. Батчулуун, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д. Нямхүү, дэд захирал Г. Сүрэнханд, Эрүүл мэндийн салбарын , Мастер төлөвлөгөөний хэрэгжилтийн зохицуулах албаны дарга Б. Отгонбаяр, хөтөлбөрийн зохицуулагч У. Анар зэрэг зэрэг холбогдох байгууллагын удирдах ажилтнууд оролцлоо.
Үдийн өмнө “Монгол оронд зонхилон тохиолдож, буй малын халдварт өвчний өнөөгийн байдал, салбар дундын хамтын ажиллагаа”, “Байгалийн голомтот халдварт өвчний хүний өвчлөлийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, салбар дундын хамтын ажиллагаа” сэдвээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын мал эмнэлэг, үржлийн газрын дарга Д. Оргил, ЭМЯ-ны харьяа БГХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д. Отгонбаатар нар мэдээлэл хийсэн.
Мөн “Салбар дундын хамтын ажиллагааны ач холбогдол (Салбар дундын хамтын ажиллагааны гарын авлага-зарим орнууд дахь салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлсэн зарим баримт, түүнийг хэрэгжүүлэх механизм )” сэдвээр ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээ, зоонозын эпидемиологич Bee Lee Ong хичээл заасан нь уулзалт ярилцлагын үр дүн, ач холбогдлыг улам нэмэгдүүллээ.
Сургалтад оролцогсдыг 2 бүлэг болгон салбар дундын зөвлөл байгуулах хамтарсан тушаалын төсөл, салбар дундын зөвлөлийн ажиллах журам, үйл ажиллагааны төлөвлөгөөний загварыг хэлэлцүүлэн, багаар ажиллуулсан.
Багын ажлын үр дүнд:
-
Салбар дундын зөвлөл байгуулах ЭМЯ, ХХААХҮЯ-ны сайдын хамтарсан тушаалын төслийг танилцуулж, батлуулах
-
Салбар дундын зөвлөлийн зохицуулах механизм, ажиллах журам
-
Салбар дундын зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэгт санал авч, харилцан ярилцсан.
Зоонозын халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг зохион байгуулахад салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах тогтсон механимзтай болох нь цаашид зоонозын өвчний мэдээ, мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, хариу арга хэмжээг зохион байгуулах, хамтарсан эрсдлийн үнэлгээ хийхэд ач холбогдлоо өгнө гэж үзэж байна.
Цаашид уулзалт ярилцлагыг ажил хариуцсан мэргэжилтний түвшинд болон шийдвэр гаргагчдын түвшинд зохион байгуулахаар нэгдсэн ойлголтод хүрч, энэ удаагийн уулзалт ярилцлагын үйл ажиллагаа өндөрлөсөн.
ДЭМБ-ын санхүүжилтээр зохион байгуулсан “Хачгаар дамжих халдварт
өвчний тандалт, хяналт” сэдэвт сургалтын илтгэх хуудас
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын санхүүжилтээр Хачгаар дамжих халдварт өвчний тандалт, хяналт” сэдэвт сургалтыг ЭМЯ-ны харьяа БГХӨСҮТ-ийн хурлын танхимд 2 өдрийн сургалт зохион байгууллаа.
Сургалтад орон нутгийн БГХӨСТ-ийн халдвар судлагч, шимэгч судлагч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмнэлзүйч эмч, нийт 70 хүн оролцлоо.
Сургалтын эхний өдөр сургалтын үйл ажиллагаа БГХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д. Отгонбаатар нээж үг хэлснээр эхлэж, батлагдсан хөтөлбөрийн дагуу ДЭМБ-ын зөвлөх мэргэжилтэн Jimes Chailds “Дэлхий дахинд бүртгэгдэж буй шинэ ба сэргэж буй халдварт өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, “Хачгаар дамжих халдварт өвчний өнөөгийн байдал” “Галзуу өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” “Хачигт риккетсиоз”, “Хачигт энцефалит” өвчний тархвар судлал, лабораторийн оношлогоо, эмчилгээ, тандалт судалгаа зэрэг сэдвээр хичээл заалаа.
БГХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д. Отгонбаатар, Дэд захирал Д. Цэрэнноров, Б. Ундраа, Тархварзүйн секторын эрхлэгч Д. Тунгалаг, Байгалийн голомт тандалтын судалгааны секторын эрхлэгч Г. Болормаа нартай хамтран оролцогчдодтой санал бодлоо солилцлоо.
ДЭМБ-ын зөвлөх Jimes Chailds БГХӨСҮТ-ийн болон Сэлэнгэ аймгийн БГХӨСТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын болон хүн амын дундах тандалт судалгаа, хүний өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар газар дээр нь танилцаж, мэргэжлийн заавар зөвлөгөө өглөө. Мөн Сэлэнгэ аймгийн сумдын эмч нар, аймгийн Эрүүл мэндийн шазар нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтэн 35 хүн оролцсон 1 өдрийн сургалтыг зохион байгуулсан.
Сургалтын үед оролцогчдоос дараах санал гарлаа. Үүнд:
-
Хачгаар дамжих халдварт өвчний тандалт судалгааны аргазүйг өөрчлөх, шинэчлэх
-
Хачгаар дамжих халдварт өвчний лабораторийн оношлогооны чадавхийг сайжруулах
Цаашид:
-
Хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын болон хүн амын дундах тандалт судалгааны зааврыг өөрчлөх
-
Байгалийн голомтот, шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчний талаар эмч мэргэжилтнүүдийг мэдээллээр хангах