Flatik.ru

Перейти на главную страницу

Поиск по ключевым словам:

страница 1страница 2страница 3
МОНГОЛ УЛСЫН

ТӨРИЙН ТОГТОЛЦООНЫ

ОДООГИЙН БАЙДАЛ,

ТҮҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ

ГОЛ ЧИГЛЭЛҮҮД

Улаанбаатар хот

2007

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТОГТОЛЦООНЫ ОДООГИЙН БАЙДАЛ, ТҮҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ГОЛ ЧИГЛЭЛҮҮД

  1. Ерөнхий хандлага


Монгол улсын төрийн одоогийн тогтолцоо нь 1992 оны шинэ Үндсэн Хууль, түүнд оруулсан өөрчлөлтүүд болон, тэдгээрийн үндсэн дээр баталсан хууль, эрх зүйн актуудаар тодорхойлогдож байна.

Төрийн тогтолцоо, үйл ажиллагаа нь үндсэн зарчим, утга агуулгаараа өмнөх нийгмийн байгууллын үеийнхээс эрс ялгаатай, ардчилсан нийгмийн амьдралын зохицуулалтад нийцэж байнга төгөлдөржин хөгжих шаардлагатай бойжилтын үедээ оршиж байна. Ийм болохоор ололт амжилтын зэрэгцээ хууль тогтоомж, нийгмийн сэтгэл, хүлээлтээс гажсан үйлдэл, арга барилын зэрэгцээ шинэ тогтолцооны дархлаа тогтоогүй үеийн сул дорой байдал, эрх зүйн орчны төгс гүйцэд бус байдлыг явцуу бүлэг, хувь хүний ашиг сонирхол, амбицид ашиглах хандлага олонтаа гарах нь дамжиггүй.

Төр, түүний эрхийг баригч улс төрийн хүчнүүд сэргэг мэдрэмжтэй, хариуцлагатай байж дээрхи гажуудлын учир шалтгааныг олж, олон түмний итгэл үнэмшил, дэмжлэгт тулгуурлан засаж зохицуулж чадвал төр бэхжин, нэр төр нь дээшилж, төрийн үйлчилгээ нь улс орны хөгжлийн нэгэн хүчирхэг үндэс болно. Харин ардчилсан төрийн зарчмуудаас гажсан, ухарсан үйлдлүүдийг төр өөрөө төрүүлж хамгаалах болон нийгмийн шаардлагад сохор дүлий хандаж хугацаа алдаж сөрөг үзэгдлүүдийг даамжруулан хуримтлуулбал төр олон түмнээсээ тасарч улс орон доройтолд орж, бухимдал хуримтлагдан урьдчилан таамаглахад бэрх үр дагаварт ч хүргэж болно.

Монгол орны одоогийн байдал эдгээр хандлагын аль алиныг агуулж байгаа боловч сүүлийн 5-6 жилд зарим чиглэлээр хоёр дахь хандлага хүчтэй болж, олон түмний анхаарлын төвд орж байна.



  1. Нийгмийг бухимдуулж буй гажуудлууд


Төр бол нийгмийн цогц нэгдэхүүн чанараас урган гарах одоо ирээдүйн асуудлыг бүх нийтийн эрх ашгийн үүднээс урьдчилан харж, оновчтой зохицуулан шийдвэрлэх төв юм. Ийм учраас ардчилсан нийгэмд олон түмэн төрийн бодлого, үйл ажиллагаанд тодорхой шаардлага тавьж, цаг үе бүхэнд үйл явдлын өрнөлийг өөрийн шалгуураар үнэлдэг.
Одоогийн байдлаар төрийн чанарын талаарх нийгмийн санаа бодолд хамгийн хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдлүүд болон үзэгдлийг дараахь байдлаар томъёолж болно гэж үзэж байна. Үүнд:


    1. Төрийн албанд хээл хахууль, авилгал хавтгайрч, төрийн ялзрал доройтол илэрхий болж байна. Монгол улс авилгалын түвшнийг судалсан олон улсын байгууллагуудын үнэлгээгээр жил дараалан их авилгалтай орнуудын эгнээнд орж ирэв. Удаа дараагийн Ерөнхийлөгчид, УИХ-ын дарга, Ерөнхий сайдууд УИХ-ын чуулганд хандаж хэлсэн үгэндээ энэ асуудлыг хурцаар хөндөж байв.

Гэвч төрөөс авилгатай тэмцэх үйл ажиллагаа одоо хүртэл хэлбэр төдий явж ирснээс гадна, “Гаалийн даргын”, “Танлуугийн”, “8 вагон самрын” гэх дуулиант хэрэг оромдох төдий шийдэгдсэн нь олон нийтэд таалагдсангүй.

    1. ХЗХ-д бөөнөөрөө дампууралд орж олон арван мянган иргэдийн үлэмж мөнгийг үрсэн хэргийг анхнаас нь болхи мулгуу шийдэхийг оролдсон ч тэр нь дуусаагүй, “Санхүүжилтийн хорооны даргын амь насыг бүрэлгэсэн хэрэг” шүүгдээгүй байхад төрийн өмчид байсан “Хадгаламж банк”-аас 14.2 тэрбум төгрөг завшин луйвардсан хэрэг илэрчээ. Энэ нь төрийн хууль, хуулиа хэрэгжүүлэх чадварт эргэлзэх бодитой үндэс болж байгаа бөгөөд дээрх хэргүүдэд төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрийн хүчний идэвхтэнүүд холбогдолтой байж болзошгүй тухай хууль хяналтын байгууллагын ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа боловч, нэрсийг нь “мөрдөн байцаалтын нууц” хэмээн халхалж байгаа нь төрийн нэр төрийг улам сэвтүүлж байна.

    2. УИХ 1999 оны 12-р сард Үндсэн хуульд өөрчлөлт оруулах дэг журмын талаарх Үндсэн хуулийн 68-р зүйлийн заалтыг илэрхий зөрчин 20 минутын дотор зарчмын өөрчлөлт оруулсныг МУ-ын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэц эсэргүүцсээр байтал 2000 оны сонгуулийн дараа хүчлэн баталж, төрийн тогтолцоог будлиулан төр нь Үндсэн хуулиа хөсөрдүүлэв. Түүнээс хойш Үндсэн хууль зөрчих явдал олонтаа гарч, үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүд тангаргаасаа няцаж байгаа нь олонтаа тогтоогдож, эцсийн дүнд УИХ-ын дарга нь Үндсэн хууль зөрчиж УИХ-ын бүрэн эрхэд халдсаныг Цэц тогтоов. Төрийн дээд түвшинд Үндсэн хуульд эрээ цээргүй халдаж, зөрчиж байхад бусад хуулийн хэрэгжилтэд түүнээс өөрийг хүлээх боломжгүй. Төр нь хуулиа зөрчдөг нийгэмд ардчиллын тогтолцоо ч, иргэний аюулгүй байдал ч баталгаагүй. УИХ Үндсэн хуулийг зөрчсөн тухай бүрдээ Үндсэн хуулийн цэцэд өширхөн заналхийж, бүтэц бүрэлдэхүүн, удирдлагыг нь солино хэмээн дарамтлах нь зуршил болжээ. Одоогийн УИХ хэмжээгүй эрхт олонхийн диктатур тогтоож байна.

    3. Улсынхаа нутаг дэвсгэрийн талаас илүү хувийг ашигт малтмалын лицензээр гадаад, дотоодын бизнес эрхлэгчдэд “эзэмшүүлж”, лицензийн наймаа төрийн хараа хяналтаас гарч, хил даван одсон нь нийт иргэдийн сэтгэлийг бухимдуулж байна. Төр Үндсэн хуулийн 6-р зүйлийн 2-р заалтад “… газрын хэвлий, түүний баялаг… төрийн өмч мөн” гэж заасныг зөрчиж, өмчийн эзний үүргээ биелүүлсэнгүй.

    4. Улс төрийн зүтгэлтэн С. Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн үйлдэгч, захиалагчдыг бараг 10 жил өнгөрч байхад илрүүлж чадсангүй. Төрийн албан хаагчын амь насыг ажлын байранд нь хөнөөсөн хэрэг гарав. Харгис хэрцгий гэмт хэрэг олонтаа гарах болж, эцэг эх, эхнэр нөхөр, үр хүүхдээ алж хороох гэмт хэргийн давтамж түргэсч байна. Төрөөс ийм байдалд оновчтой хариу өгч, урьдчилан сэргийлж, гэмт хэргийг бууруулж чадахгүй байна.

    5. Төрийн өндөр албан хаагчдын ёс зүй, ёс суртахуун доройтож, үндэснийхээ ариун нандин ёс заншлаас холдож байна. 2005, 2006 онд УИХ-аар Засгийн газрын тухай асуудал хэлэлцэх үед УИХ-ын гишүүд бүдүүлэг хэрүүл хийж, идэж ууснаа дэлгэлцэж, сайдууд зодолдон, бие биенээ заналхийж, тэр бүхнийг “эр хүмүүсийн дунд байдаг” харилцааны хэв хэмжээ болгон нийгэмд ухуулж байна. Ажилтныхаа чихийг тас хазсан дунд тушаалын дарга албаа хашсаар л байна. Өөрсдийгөө “эрхэм гишүүн” хэмээн өргөмжилсөн УИХ-ын зарим гишүүдийн хувьд төрийн ёс зүйн хог шаар болон одож буй Анпилов, “Жириновскийн бүдүүлэг араншин, эрээ цээргүй муйхарлал хэвийн хэм хэмжээ болж, түүгээрээ “шударга”, “зоригтой” гэсэн нэр цол олохыг хичээх болсон нь төрт ёсны одоогийн нэг эмгэнэл юм. Төрийн өндөр албан тушаалтнууд морь мал уралдуулан мөрийцөж, мөрийтэй тоглоом хөөцөлдөн, хөрөнгө чинээгээрээ хээнцэрлэх болсон нь Монгол төрийн уламжлалт ёс, төр нь олон түмэндээ үйлчлэх зарчимд нийцэхгүй.

    6. Төр засагт томоохон бизнесийн бүлэглэл, том хөрөнгөтний нөлөө давамгайлах болж, төрийн бодлого, үйл ажиллагаа тэдний эрх ашигт үйлчилж байна. Ийм хандлага Татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, сонгон шалгаруулалтгүйгээр дэд бүтийн обьектын барилга байгууламж захиалах тухай хууль боловсруулан хэлэлцэн батлах үед тодорхой илрэв. Түүгээр ч барахгүй УИХ, Засгийн газрын гишүүд төсвийн болон зээлийн хөрөнгө оруулалтыг өөрсдийн компанид өрсөлдөөнгүйгээр авах, тендерийг будлиулж хөрөнгө завших нь хавтгайрч байна.

    7. Төр улам бүр үрэлгэн болж, сүүлийн 6 жил төсвийн зардал 3. 3 дахин өсч, төсвийн мөнгийг олигарх бүлэглэлүүдийн эрх ашигт нийцүүлэн хуваарилах явдал гарч байна. Түүгээр ч барахгүй УИХ-ын гишүүд тус бүр 2006 онд 100 сая төгрөг авч амтшаад, 2007 онд 250 сая төгрөгийг тойргууддаа хуваарилуулан, зарцуулах захиалгыг дур мэдэн өгч Үндсэн хуулиа зөрчсөнийг Үндсэн хуулийн Цэц тогтоов. Энэ нь Улсын төсвийн хөрөнгийг УИХ-ын гишүүдийн сонгуулийн өмнөх улс төрийн зорилгод ашиглах гэсэн оролдлого болж байсан бөгөөд засаглалын хуваарь, чиг үүргийг будлиулснаараа цаашдын гүнзгий уршигтай байж болох байв.

    8. Шүүхийн үйл ажиллагаа олон тохиолдолд эргэлзээ төрүүлж, хээл хахууль, авилгалын талбар боллоо гэсэн дүгнэлтэд хүрснийг нэг биш судалгаа харуулж байна. Сүүлийн жилүүдэд шүүхийн хурлыг шоронгийн хашаанд явуулдаг зуршил тогтож байгаа төдийгүй саяхан ХЗХ-ны асуудлыг хохирогчгүйгээр хэлэлцэх оролдлого хийсэн нь шүүхийн шударга, хараат бус байх зарчимд эргэлзээ төрүүлж байна.

    9. Нийгэмд баян ядуугийн ялгарал улам хүчтэй болж, ядуурлын түвшин буурахгүй байна. Сүүлийн 10 гаруй жилд зөвхөн АХБ-аас ядуурлыг бууруулахад 66 сая ам. доллар авч зарцуулсан боловч ахиц гарсангүй. Төрөөс цалин, тэтгэвэр тэтгэмж нэхэх шийдвэр гаргаж байгаа боловч ил, далд инфляци түүнээс түрүүлж байна. Ийм байдал төрийн бодлого зохицуулалтын чанарын түвшинг илэрхийлнэ.

    10. Төрийн бодлогын мохоо сул, зохицуулалтын үр нөлөө дорой байдал нь байгаль, хүрээлэн байгаа орчны асуудалд хурцаар илэрч байна. 1990-ээд оны дунд үеэс ой мод, ан амьтны нөөцийг хайр гамгүй сүйтгэж, сүүлийн жилүүдэд уул уурхайн үйл ажиллагааны зөрчлийн улмаас хөрс, ус бохирдон сүйдэх нь үлэмж нэмэгдэв. Улаанбаатар хотын агаарын бохирдол орчны сүйрлийн хэмжээнд хүрч, нийт хүн амын 40%-ийн эрүүл мэндэд аюулд учирч байна.

    11. Төрийн сонгууль үнэн бодит мэдээллийн орчинд явагдахаас илүү хөрөнгө мөнгөний түрэлт, худал үнэн нь үл ялгарах хар цагаан PR-ийн нөлөөн дор явагдаж байна. Улс төрийн намууд сонгуульд оролцох эрхийг ч, сонгуульт бус төрийн албан тушаалыг ч хандив мөнгөөр үнэлдэг болсон нь нийтэд илэрхий. Ийм байдал бүх шатны сонгуулийн үр дүнд нөлөөлөөд зогсохгүй, төрд ашиг хонжоо, xарилцааны сэтгэхүйд хөтлөгдсөн тохиолдлын хүмүүс орж ирэх бололцоо нээж, төрийн чанар, нэр хүндийг унагаж байна.

    12. Төрийн үйл ажиллагаанд улс төрийн намын оролцоо хүчтэй болж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг УИХ-ын гишүүдээсээ шаардахаас хэтэрч, төр засгийн тогтолцоог зохицуулах, сонгуульд олонх суудал авсан тохиолдолд намын дарга нь МУ-ын Ерөнхийлөгчөөс давж, Ерөнхий сайдыг УИХ-д оруулах эрхтэй болсон нь улс төрийн төвөгтэй байдал үүсгэж байгаа билээ. Түүгээр ч барахгүй зарим нам дүрэмдээ Засгийн газар байгуулах эрх авсан тохиолдолд намын дарга нь Ерөнхий сайд болно хэмээн заасан нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан асуудал мөн. Энэ бүх эрхийг улс төрийн нам эдлэхдээ өөрийн дотоод зөрчил, санхүүжилтийн булхайг төрд нялзаан халдварлуулж байгаа нь бодит үнэн юм.

    13. Засгийн газарт тогтворгүй байдал нүүрлэж, улс төрийн панз наймаагаар түүнийг байгуулж, төр засгийн нэр хүндийг улам унагаж байна. Төр засгийн тогтвортой байдлыг хангах нэрээр намуудын хооронд байгуулсан эвсэл, хамтын ажиллагааны гэрээ нь улс төрчдийн хуйвалдааны халхавч төдий болжээ. Засаглалын хуваарь алдагдаж, УИХ-ын гишүүд төрийн сайдаар давхар ажиллах боломж нээгдсэн нь сайдын суудлын төлөө тэмцлийг бизнесийн арилжаа, өрсөлдөөний түвшинд буулгажээ.

    14. Төрийн зохицуулалтад төвлөрөл нэмэгдэж, нутгийн өөрөө удирдах тогтолцоо сулран, нутгийн захиргаа, өөрийн удирдлагын байгууллагууд нийгэм-эдийн засгийн асуудлаа шийдэхийн тулд сонгуулийн өрсөлдөөн утга учиргүй улс төрийн талцлын барьцаа болж байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтад УИХ-ын гишүүдийн оролцоо нэмэгдэхийн хэрээр нутгийн удирдлагын хариуцлага суларч, хөрөнгө оруулалт нь сонгуулийн сурталчилгааны агуулгатай болж байгааг 250 саяын асуудал тод харууллаа.


  1. следующая страница>


Монгол улсын төрийн тогтолцооны одоогийн байдал, ТҮҮнийг хөГЖҮҮлэх гол чиглэлүҮд улаанбаатар хот

Монгол улсын төрийн одоогийн тогтолцоо нь 1992 оны шинэ Үндсэн Хууль, түүнд оруулсан өөрчлөлтүүд болон, тэдгээрийн үндсэн дээр баталсан хууль, эрх зүйн актуудаар тодорхойлогдож бай

431.5kb.

15 10 2014
3 стр.


Монгол улсын дээд шүҮхэд бүртгэлтэй улс төрийн намуудын жагсаалтыг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө, Нийслэлийн хүүхэд залуучуудын газар, ман-ын төв байр

95.5kb.

15 10 2014
1 стр.


Монгол улсын хууль 2006 оны 06 сарын 16 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот хувь хүний орлогын албан татварын тухай

Энэ хуулийн зорилт нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино

216kb.

16 12 2014
1 стр.


Хууль 1992 оны 11 дїгээр сарын 23-ны єдєр Улаанбаатар хот

Татварын ерєнхий хуулийн "Монгол Улсын татварын" гэснийг "Монгол Улсын їндэсний татварын" гэж, "улсын татварын" гэснийг "їндэсний татварын" гэж, "татварын байцаагч" гэснийг "татвар

279.55kb.

09 10 2014
1 стр.


Монгол улсын ерөнхийлөгч намбарын энхбаяр япон улсын парламентад хэлсэн үГ

Юуны өмнө, Монгол Улсын Төрийн тэргүүнд Япон Улсын Парламентад анх удаа үг хэлэх боломж олгосонд чин сэтгэлийн талархал илэрхийлье

86.31kb.

09 09 2014
1 стр.


Монгол улсын их хурлын тухай хуульд өӨрчлөлт оруулах тухай, монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ӨӨрчлөлт оруулах тухай хуулийн төслийн

Монгол Улсын Их Хурлын эрх зүйн байдал, үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулдаг

76.95kb.

15 10 2014
1 стр.


Монгол улсын үндсэн хууль

Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн

343.6kb.

01 09 2014
1 стр.


Монгол улсын хууль 1998 оны 1 дүгээр сарын 2-ны

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нэг удаагийн нөхөх олговор олгох

323.98kb.

15 10 2014
1 стр.