Flatik.ru

Перейти на главную страницу

Поиск по ключевым словам:

страница 1страница 2 ... страница 5страница 6

Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны эхний 3 улирлын үйл ажиллагааны товч мэдээлэл


Т А Н И Л Ц У У Л Г А

Засгийн газрын үйл ажиллагааны

2003 оны эхний 3 улирлын

товч мэдээлэл


2003 онд Засгийн газраас дараах гол зорилтууд дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлэхээр шамдан ажиллаж байна. Үүнд:

  1. Улсын төсвийн урсгал тэнцлийг ашигтай байлгаж, дотоод хуримтлалыг өсгөх, улсын төсвийн алдагдлыг багасгах, зардлыг оновчтой болгож бууруулах бодлогоо үргэлжлүүлэх

  2. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх, эрчимжүүлэх.

  3. Аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2003 оныг “Монголд зочлох жил” болгон зарлах

  4. Хөрөнгө оруулалтын бүтцэд хувийн секторын эзлэх жинг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг аль болох дэмжих эдийн засаг, эрх зүйн таатай, баталгаатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарах.

  5. Нөөц мөнгөний түвшин болон мөнгөний нийлүүлэлтийг оновчтой хэмжээнд байлгаж, инфляцийн түвшинг тогтвортой байлгах зорилт тавьж байна.

  6. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх, ажлын байрны тоог өсгөх зорилгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, тогтвортой амьжиргааг дэмжих төсөл, хөдөөгийн санхүүжилт, хувийн хэвшлийг дэмжих төсөл зэрэг гадаад, дотоодын эх үүсвэрийг оновчтой ашиглах

  7. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх

  8. “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийг амжилттай хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийх, захиргааны зардал, орон тоо хэмнэхийн зэрэгцээ байгууллага, аппаратыг санхүүжүүлдэг арга механизмыг халж, төсвийн санхүүжилтийг ажлын эцсийн үр дүнтэй оновчтой холбон ажиллах

  9. УИХ-аас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг улам нарийвчлан тодотгосны дараа Засгийн газраас уг үзэл баримтлалыг далайцтай хэрэгжүүлэх

  10. “Газрын тухай багц хууль”, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулиудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад

  11. “Хоршооллын хөдөлгөөн”-ийг өрнүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд Засгийн газраас нөөц, хүчээ дайчлан шаргуу ажилласны үр дүнд 2003 оны эхний 9 сарын байдлаарх үзүүлэлт болон 2003 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс харахад дэвшүүлсэн зорилтууд үндсэндээ амжилттай хэрэгжиж байна.
1. Төсөв санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Засгийн газраас 2003 онд хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ нь төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг сайжруулахад чиглэгдэж, богино хугацааны төлөвлөлтийн тогтолцооноос дунд хугацааны төсөв зохиолт, эдийн засаг, нийгмийн бодлогын тэргүүлэх чиглэлийг хөрөнгийн эх үүсвэртэй нягт уялдуулах, төсвийн норм, нормативыг оновчтой болгох, төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоог төлөвшүүлэх, тайлагналтыг сайжруулах зэргээр төсвийн харилцааны ил тод цогц байдлыг хангахад чиглэгдэж байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал ашиг 2002 оны гүйцэтгэлээр 54,4 тэрбум төгрөг хүрч, төлөвлөсөн хэмжээнээс давж биелсэн бөгөөд энэ онд ч ашигтай гарах урьдчилсан тооцоо гарч байна. 2003 оны эхний 9 сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 378,5 тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх зээлийн дүн 406,9 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 28,4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17,4 тэрбум төгрөгөөр буурсан байна. Төсвийн урсгал орлого 370,8 тэрбум төгрөг, урсгал зардал 308,0 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 62,8 тэрбум төгрөгийн ашигтай гарав.

Хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2003 оны эдийн засгийн бодит өсөлт 5,3 хувьтай байхаар тооцоо гарч байна.
2. 2001 оныг “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих жил”, 2003 оныг “Хөрөнгө оруулалтыг дэмжих жил” болгон зарлаж, энэ хүрээнд эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбарыг тодорхойлох, тэргүүлэх салбарыг дэмжсэн гааль, татварын оновчтой бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг тэргүүлэх салбарт төвлөрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх таатай орчныг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг сэргээх зэрэг дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

2003 оны эхний 9 сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1995 оны зэрэгцүүлэх үнээр 197,0 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0,8 тэрбум төгрөг буюу 0,4 хувиар өссөн байна.

2003 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээгээр 7,5 сая төл бойжиж байна. 1,2 сая мал зүй бусаар хорогдоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,5 саяар буурсан байна.

Газар тариалангийн уналтыг зогсоох, сэргээн хөгжүүлэх зорилтын хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Уринш бэлтгэх, тариалалт хийхэд улсаас ихээхэн дэмжлэг үзүүлж байна. ”Уринш” төслийн хүрээнд 229,1 мянган га-д чанар сайтай уринш бэлдэж 2003 онд түүндээ бүрэн тарилт хийхийн тулд тариалан бүхий аж ахуйн нэгжүүдэд улсын нөөцөөс 20,8 мянган тонн үрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосны дүнд 208,9 мянган га-д үр тариа, 8,8 мянган га-д төмс, 6,1 мянган га-д хүнсний ногоо, 2,4 мянган га-д малын тэжээлийн ургамал нийт 226,1 мянган га-д тариалсан байна.

3. Монгол орны тухай гадаад сурталчилгааг эрчимжүүлэн, жуулчдын тоог нэмэгдүүлэх, салбарын орлогыг өсгөх зорилгоор Монголд зочлох жилийг зарлан, Монгол орныг дэлхийн аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий бүс нутаг болгон хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Улаанбаатар хотод жуулчдад зориулсан үйлчилгээний иж бүрэн цогцолбор байгуулах зорилгоор Жуулчны гудамжийг зохион байгуулж байна.

Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээнээс үзэхэд 2003 оны эхний 7 сарын дүнгээр 6500 орчим ор бүхий 135 жуулчны бааз, 6400 ор бүхий441 тур оператор, 7000 орчим ор бүхий 260 том, жижиг зочид буудлууд ажиллаж байна. 2003 онд АЦХХ өвчин гарсны улмаас жуулчдын тоо буурахад нөлөөлөв.
4. Манай орны үндэсний үйлдвэрлэл сэргэж, дэд бүтцэд оруулах хөрөнгийн хэмжээ тогтвортой нэмэгдэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн өсч, түүний 80 хувийг хувийн хэвшил үйлдвэрлэдэг боллоо. 2003 онд урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвөөс 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Эдийн засгийн таатай орчин бүрдсэний үр дүнд хувийн хөрөнгө оруулалт ч мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2002 онтой харьцуулахад 5,6 тэрбум төгрөгөөр буюу 1,7 хувиар өсөхөөр байна. 2003 оны эхний хагас жилийн байдлаар нийт гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын 48,0 хувийг геологи, уул уурхай эрэл хайгуул, судалгаа, олборлолтод, 8,4 хувийг худалдаа, нийтийн хоолны салбарт, 5,6 хувийг соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэлийн салбарт, 5,1 хувийг тээврийн салбарт, үлдсэн 32,9 хувийг бусад салбарт оруулсан байна. Мөн гадаадын нийт шууд хөрөнгө оруулалтын 23,4 хувийг БНХАУ-аас, 6,1 хувийг БНСУ-аас, 42,5 хувийг Канад Улс, 19,9 хувийг Япон Улсаас тус тус хөрөнгө оруулсан байна. Түүнчлэн зээл тусламжийн үр ашиг ч мөн дээшилж байна. Энэ онд “Гадаадын зээл тусламжийн зохицуулалтын тухай” хууль батлагдсан нь үүнд томоохон түлхэц өглөө.
5. Мөнгөний бодлогын хүрээнд санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, эдийн засаг дахь хүүгийн түвшинг бууруулах, мөнгө санхүүгийн таатай орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа. 2003 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 588,5 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 36,6 хувиар, өмнөх сараас 1,0 хувиар тус тус өссөн байна. 8 дугаар сарын эцэст гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өмнөх сарынхтай харьцуулахад 3,9 хувиар буюу 6,8 тэрбум төгрөгөөр, иргэд, байгууллагын төгрөгийн хугацаагүй хадгаламж 12,8 хувиар буюу 7,6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Иргэдийн банкинд итгэх итгэл сүүлийн жилүүдэд нэмэгдсэн, гадаадаас ирэх хувийн гуйвуулгын хэмжээ өссөн, санхүүгийн зах зээл өргөжиж, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршоо олноор байгуулагдах болсон зэрэг нь хадгаламжийн хэмжээ хурдацтай нэмэгдэх хүчин зүйл болж байна. Монголбанкин дахь гадаад валютын цэвэр албан нөөц 1999 онд 116,9 сая ам.доллар, 2000 онд 140,7 сая ам.доллар, 2001 онд 160,1 сая ам.доллар, 2002 онд 225,9 сая ам.доллар болсон ба 2003 оны эхний 8 сарын байдлаар 242,3 сая ам.долларт хүрсэн нь эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2003 оны үндсэн чиглэлд гадаад валюын цэвэр албан нөөцийг 216,9 сая ам.долларт хүргэхээр дэвшүүлсэн зорилт бүрэн биелэх боломжтой байна гэсэн үг. Энэ нь гадаад валютын улсын нөөцийг үр ашигтай байршуулах, эрсдлийг бууруулах, эрэлт нийлүүлэлтийг зохицуулах талаар авсан арга хэмжээний үр дүн юм.

2003 оны 9 дүгээр сарын эцэст төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханш 1159 төгрөг болж, өмнөх сартай харьцуулахад 0,4 хувиар суларлаа.

6. Нийгмийн хамгааллын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд хөдөлмөр нийгмийн асуудлыг цогцоор авч үзэж байна. Албан бус хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын талаар төрөөс баримтлах бодлогын төсөл боловсруулж, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2003 оны 9 дүгээр сарын эцсийн байдлаар 35,9 мянга болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7,0 хувь буюу 2,4 мянган хүнээр нэмэгдсэн дүн гарсан байна. Дэд бүтцийн хөгжил муу, хүн ам цөөн зэргээс хөдөөд хөдөлмөрийн зах зээлийн багтаамж ихээхэн хязгаарлагдмал байна. Иймээс хөдөөнөөс хот руу чиглэсэн ажиллах хүчний урсгал хөдөлгөөн идэвхжиж, хотуудын эдийн засаг түүнийг шингээх багтаамжгүйгээс албан бус салбар өргөжиж, гадаад хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж байна. 2003 оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар 1700 гаруй хүн гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагаар зуучлуулан явсан байна. Олон мянган хүн хувиараа болон хууль бусаар гадаадад ажиллаж, амьдарч байна.


7. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх арга хэмжээ авч, 2003 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 30000 төгрөг байхаар шийдвэрлэсэн ба энэ нь 2000 оныхоос 2,5 дахин нэмэгдлээ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх арга хэмжээг 2001 онд хоёр удаа, 2002 онд 1 удаа авсан. Үүний үр дүнд төрийн албан хаагчдын цалин 2000 оныхоос 64,0 хувиар өссөн байна. 2003 онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх арга хэмжээ аваагүй байгаа бөгөөд оны эхнээс 15,0 хувийн төсөв хэмнэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
8. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр орон тоо, нэгэнт гарсан зардлыг санхүүжүүлэх бус тухай байгууллагын тавьсан зорилт, түүнд чиглэгдсэн бодит үр дүнг санхүүжүүлж байх шинэ зарчыг нэвтрүүллээ. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу 2003 оноос эхлэн төсвийг аймаг, орон нутаг, төсөвт байгуулагуудад хуваарилан олгохдоо бүх шатандаа Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах замаар санхүүжилтийг олгох шинэ зарчмыг хэрэгжүүлсэн.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын 2004 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2005-2006 оны төсвийн төсөөллийг анх удаа УИХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргуулав. Монгол Улсын дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг жилийн 5.3-5.5 хувь, валютын ханшны уналтыг жилийн 2 хувиас илүүгүй, инфляцийн түвшинг жилийн 5 орчим хувь байхаар 2004-2006 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгалаа. Төсвийг жилд нэг удаа баталдаг байсан журмыг 2003 оноос эхлэн өөрчилж, төсвийн хүрээг урьдчилан баталгаажуулдаг болсноор дараа жилийн төсвийн төлөвлөлтийн хүрэх зорилтыг тодорхойлох, улмаар макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулах бололцоо нээгдэж байна.


9. УИХ-ын хаврын чуулганаар Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийг батлуулав. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны (2010 оны хүртэлх) стратегийн баримт бичгийг УИХ-ын тогтоолоор батлууллаа. УИХ-ын 2003 оны 01 дүгээр тогтоолоор Бүсийн тулгуур хотыг Баруун бүсэд: Ховд, Улиастай, Хангайн бүсэд: Хархорин, Эрдэнэт, Төвийн бүсэд: Зуунмод, Дархан, Зүүн бүсэд: Чойбалсан, Өндөрхаан байхаар баталсан. 2003 онд бүсүүдийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аймгуудын мэдээлэл холбоо, нийтийн аж ахуйг сэргээн хөгжүүлэх, сумдын эмнэлэг, сургууль, соёлын төвийн барилгыг засварлах, шинэчлэх ажил графикийн дагуу хийгдэж байна. Бүс нутгийн тулгуур төв хотуудыг дотоод болон гадаад зах зээлтэй холбох дэд бүтцийг бий болгох, авто зам тавих ажил - “Мянганы зам” төсөл амжилттай хэрэгжиж байна.

Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн мастер төлөвлөгөө, ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна.


10. Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах эрх зүйн харилцааны үндэс болсон “Газрын тухай багц хууль”, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулиудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох олон баримт бичгийг батлуулан мөрдүүлж байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлын бэлтгэлийг хангаж, 5 дугаар сарын 1-нээс эхлэн газар өмчлүүлэх асуудлыг үе шаттайгаар, иргэдийн оролцоо, хяналтын дор шийдвэрлэж байна.
11. Ажилгүйдэл, ядуурлаас хамгаалах нэг хэлбэр болсон хөдөлмөрөө хорших хэлбэрийг дэмжих зорилгоор Засгийн газраас 2003 оны хоршооны хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, санхүү зээл, эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, улсын хэмжээнд хоршоологчдын зөвлөгөөнийг бүсчилэн зохион байгуулж, хөдөө нийтийг хамарсан хөдөлгөөн зохион байгуулсан нь ач холбогдолтой болж байна.

УИХ-аас шинээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийг эхний 1-3 жилд орлогын албан татвараас хөнгөлөх буюу чөлөөлөх, хоршооны гишүүний хувь хүртсэн орлогоос татвар авахгүй байх зэрэг асуудлыг хуульчлан тогтоосон нь хоршооны хөгжлийг дэмжихэд чухал алхам болж байна.


Хууль тогтоомжийг 2004 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хяналтын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэх ажлыг цааш үргэлжлүүлэн эрчимжүүлэх арга хэмжээ авч байна. Энэ ажлын үр дүнд урьд нь жил дараалан өсч байсан гэмт хэргийн тоо буурч, иргэдийн тайван амьдрах нөхцөл бүрдэхэд ахиц гарч байна.
2003 оны эхний 3 улиралд “Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль, Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хууль, “Латин үсгийн үндэсний хөтөлбөр”, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын агаарын орон зайг нисэхэд ашиглах тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль зэрэг эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бодлого тодорхойлсон олон чухал баримт бичгийг батлан хэрэгжүүлж байгаагаас гадна Эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах стратегийн баримт бичгийг Дэлхийн банкын захирлуудын зөвлөлөөр хэлэлцэн баталлаа. Энэхүү баримт бичиг нь хандивлагчид, донорууд, олон улсын байгууллагуудаас Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд баримтлах гол тулгуур баримт бичиг болно.


следующая страница>


Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны эхний 3 улирлын үйл ажиллагааны товч мэдээлэл

842.51kb.

01 09 2014
6 стр.


Монгол улсын засгийн газрын тогтоол

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1 3-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь

131.27kb.

12 10 2014
1 стр.


Монгол улсын засгийн газрын

Улсын Их Хурлын 2004 оны 24 дїгээр тогтоолыг хэрэгжїїлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь

3941.27kb.

14 12 2014
19 стр.


Монгол улсын засгийн газрын тогтоол журам батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 21. 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь

52.65kb.

15 10 2014
1 стр.


Санхүү, төсвийн талаар

Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан хоорондын зээлийн г

265.41kb.

16 12 2014
1 стр.


Монгол улсын хууль тусгай хамгаалалттай газар нутгийн тухай

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,Газрын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаа

322.19kb.

12 10 2014
4 стр.


Монгол улсын

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас то

133.73kb.

15 12 2014
1 стр.


Монгол улсын засгийн газрын їйл ажиллагааны хєтєлбєрийг хэрэгжїїлэх арга хэмжээний тєлєвлєгєє
3835.17kb.

14 12 2014
17 стр.