Flatik.ru

Перейти на главную страницу

Поиск по ключевым словам:

страница 1страница 2 ... страница 10страница 11
“Ногоон жор” аргачилал батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 239 дүгээр тогтоолоор сайшаагдсан “Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих үндэсний стратеги”-ийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:


  1. Эрүүл зохистой хооллолт, идэвхитэй хөдөлгөөний “Ногоон жор” аргачиллыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

  2. “Ногоон жор”-ыг эрүүл мэнд, биеийн тамир, спорт, боловсролын байгууллагад урьдчилан сэргийлэх ажлын бүрэлдэхүүн хэсэг болгон зорилтот бүлгийн хүн амыг эрүүлжүүлэх ажил зохион байгуулахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар (Ш.Энхбат), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар (Ч.Наранбаатар), тусгай мэргэжлийн болон төв эмнэлэг, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай.

  3. Ногоон жорын хэрэгжилт, үр дүнг судалж, цаашид боловсронгуй болгож байхыг Ниймгийн эрүүл мэндийн хүрээлэн (Б.Оюунбилэг), жорыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн улс, орон нутаг болон байгууллагынхаа төсөвт тусгаж байхыг холбогдох байгууллагын дарга нарт, тушаалын хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (С.Төгсдэлгэр), явц, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Д.Жаргалсайхан)-т тус тус даалгасугай.

САЙД Н.ХҮРЭЛБААТАР

Эрүүл мэндийн сайдын 2012 оны

... дүгээр сарын ... өдрийн ... тоот

тушаалын нэгдүгээр хавсралт
Ногоон жор” аргачилал

Нийтлэг зүйл:
Халдварт бус өвчинд хүргэж буй нийтлэг эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ бөгөөд эдгээр нь илүүдэл жин, артерийн даралт ихсэлт, цусан дах өөх тос, глюкозын хэмжээ нэмэгдэх зэрэг завсрын хүчин зүйл байдлаар илэрч улмаар өвчлөл, нас баралтад хүргэдэг. Дээрх дурдсан 5–6 хүчин зүйл нь хооллолт ба хөдөлгөөний идэвхитэй шууд холбоотой бөгөөд хүний зан үйл, аж төрж буй хэв маягаас шууд шалтгаалдаг. Хүнс, хоолоо зөв зохистойгоор сонгон хэрэглэж, идэвхтэй хөдөлгөөнтэй байснаар бие махбодын бодисын солилцоо болон эд эсийн нөхөн төлжилтийг хангаж эрүүл байж, хөдөлгөөн хийх, ажиллах үед зарцуулсан илчийг бүрэн нөхөж чадсанаар хүний амьдрах, хөдөлмөрлөх нөхцөл бүрддэг.

Орчин үед хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, идэвхитэй хөдөлгөөн, багассанаас хүний эрүүл мэндэд аюултай үр дагаварыг бий болгож байна. Олон цагаар хөдөлгөөнгүй сууж телевизор үзэх, компьютер дээр ажиллах, байнгийн суудлын ажилтай байх зэрэг нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Биеийн хүч бага шаардсан хөдөлгөөн хийж буй хүмүүсийг хөдөлгөөний хомсдолтой гэж үнэлнэ. Хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт зэрэг эмгэг байдалд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Хөх ба гэдэсний хавдрын 25%, чихрийн шижингийн 27%, зүрхний цусан хангамж хомсдох эмгэгийн 30% нь хөдөлгөөний хомсдолоос үүсдэг. Түүнчлэн хөх, бүдүүн гэдэсний хавдар үүсэх, артерийн даралт ихсэлт, өөх тосны илүүдэл, ясны сийрэгжилт, болон сэтгэл гутрал, айдас түгшүүр зэрэг сэтгэцийн эмгэг байдалд хүргэдэг ажээ.

Өдөр тутам өөрт тохиромжтой биеийн хөдөлгөөн нь эрт нас баралтын түвшинг бууруулж, зарим нэг өвчлөл тухайлбал зүрхний болон чихрийн шижингийн тархалт, хүндрэлийг багасган, эрүүл мэндийн тусламжийн зардлыг хэмнэж, хүн амын болон хувь хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлнэ.

Монгол Улсын хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчин болох дараах өвчний үед “Ногоон жор”ын аргачиллыг ашиглана:

  1. Цусанд глюкоз ихсэлт, чихрийн шижин өвчний хэв шинж 2

2. Артерийн даралт ихсэлт

3. Илүүдэл жин, таргалалт

Ямар ч эм хэрэглэхгүйгээр өөрийн зан үйл, амьдралын хэв маягаа өөрчлөх замаар дээрх өвчнүүдийг эмчлэх боломжтой байдаг. Тухайлбал. Зөв зохистой хооллон идэвхтэй хөдөлгөөний тусламжтай эрүүлжих аргын нэг нь “Ногоон жор” арга юм.
ЦУСАНД ГЛЮКОЗ ИХСЭЛТ, ЧИХРИЙН ШИЖИН ХЭВ ШИНЖИЙН ҮЕД ХЭРЭГЛЭХ НОГООН ЖОР

Ерөнхий мэдээлэл. ДЭМБ-ын тооцоолсноор чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд талаас илүү хувь нь 20-60 насныханд тохиолдох магадлалтай байна. Чихрийн шижингийн нийт тохиолдлын 90 хувийг чихрийн шижингийн хэв шинж 2 эзэлдэг.
Чихрийн шижингийн хэв шинж 2 бүхий хүмүүст зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл 2-4 дахин, нас баралт 2-3 дахин нэмэгддэг. Чихрийн шижингийн урьдал үе (предиабет) болон БСХШ-тэй хүмүүст ч зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл өндөр байдаг.
Монгол Улсад нийгэм эдийн засгийн өөрчлөлт, хотжилттой холбоотойгоор 1990 оноос эхлэн чихрийн шижин хэв шинж 2-ын тархалт хурдацтайгаар нэмэгдэж байна. 2009 оны ХБӨ-ний хоёр дахь удаагийн үндэсний судалгаагаар чихрийн шижин 6,5%, өлөн үеийн глюкозын өөрчлөлт 9.5% байгаа бөгөөд Монгол улсад 60000-80000 хүн чихрийн шижингээр өвчилсөн байх магадлалтай боловч албан ёсны дүн бүртгэлийн мэдээгээр 2009 оны байдлаар 7000 орчим хүн чихрийн шижинтэй болох нь лабораторийн шинжилгээгээр нотлогдож, мэргэжлийн эмчийн хяналтад байна. Өөрөөр хэлбэл чихрийн шижингийн дөнгөж 10 гаруй хувийг эрт илрүүлж байна.
Тодорхойлолт. Чихрийн шижингийн хэвшинж 2 нь удамшлын болон амьдралын буруу хэв маягаас шалтгаалан инсулиний харьцангуй дутагдалд орсоноос цусан дах глюкозын хэмжээ хэвийн түвшнээс ихсэх эмгэг юм.
Хэвийн биеийн жинтэй (БЖИ < 25 kг/мІ) хүмүүстэй харьцуулахад таргалалттай (БЖИ > 30 kг/мІ) хүмүүст чихрийн шижин хэвшинж 2-оор өвчлөх эрсдэл 10-20 дахин их байдаг.
Ангилал: 1. Чихрийн шижингийн урьдал үе

2. Чихрийн шижин


Чихрийн шижингийн урьдал үе (предиабет): Өлөн үеийн глюкозын өөрчлөлт болон глюкоз тэсвэржилт алдагдалаар илрэх эмгэг байдлыг хэлнэ.
Өлөн үеийн глюкозын өөрчлөлт (ӨҮГӨ): Венийн цусны сийвэнд глюкозын хэмжээ 6.1- 6.9 ммоль/л, захын буюу хялгасан судасны цусанд глюкозын хэмжээ 5.6-6.0 ммоль/л байна.
Глюкоз тэсвэржилт алдагдал (ГТА): Глюкозын ачаалал өгсөнөөс 2 цагийн дараах глюкозын хэмжээ 7.8 - 11.0 ммоль/л болсон байна.
Бодисын солилцооны хам шинж (БСХШ): Цусны глюкозын хэмжээ ихсэлт, артерийн даралт ихсэлт, цусан дахь өөх тосны харьцаа алдагдах зэрэг хам шинжүүдээр илрэх бодисын солилцооны эмгэг юм.

Хүснэгт 1. Чихрийн шижингийн ангилал





Ангилал

Эрсдэлтэй үе/нас

Шалтгаан

Шинж тэмдэг

Оношлогоо



Урьдал үе

Ихэвчлэн насанд хүрсэн үед тохиолдоно

Удамшлын болон амьдралын буруу хэв маяг

Арьс хуурайших, шарх удаан эдгэх, буйл үрэвсэх, үс хуурайших, хэврэг болох, ам хатах, цусанд глюкоз хэвийн хэмжээнээс бага зэрэг ихсэх

Глюкозын ачаалалт сорил хийж 2 цагийн дараа хэмжихэд цусан дах глюкоз 140-199 мг/дл байхад

Өлөн цусны глюкоз үзэхэд 100-125 мг/дл байна.



ЧИХРИЙН ШИЖИН

Хэвшинж 1


Аль ч насныханд тохиолдоно

Аутоиммунийн өвчин. Дархлааны тогтолцооны гажуудал

Жин алдах, цангах, өлсөх, шээс олшрох, амархан ядрах, бие загатнах зэрэг шинж тэмдэг ихэнх хүмүүст бүдэг илэрдэг.

Глюкозын ачаалалт сорил хийхэд цусан дах глюкоз 200 мг/дл-ээс их байх

Өлөн цусны глюкоз үзэхэд 126 мг/дл –ээс их байхад тус тус чихрийн шижинтэй гэж оношилно.


Хэвшинж 2


Насанд хүрсэн хүмүүст тохиолдоно

Удамшлын болон амьдралын буруу хэв маягаас шалтгаалан инсулиний шүүрлийн алдагдал бий болно.


Их шээх, байнга ам цангах, ядарч сульдах, турах, жингээ алдах, хоол идсэн ч өлсөх мэдрэмж төрөх, арьс мэдэгдэхүйц хуурайших, загатнах, биед үүссэн аливаа шарх удаан эдгэрэх, идээт халдварт өртөмхий эмзэг болох, нүдний хараа муудах

Жирэмсэн үеийн

Жирэмсэн-

ий хожуу үед тохиолдоно



Дааврын өөрчлөлтийн үед эмэгтэйн бие махбод инсулинд хэт мэдрэг болох

Урагт: Ургийн жин нэмэгдэх, кесарево хагалгаагаар төрөх,

амьсгал хямрал/дутлын хам шинж илэрнэ. цусанд глюкоз багасах




Эрсдэлт хүчин зүйлс:

  • 35-с дээш насанд тохиолдох магадлалтай гэж үздэг.

  • Чихрийн шижингийн урьдал үе буюу цусны глюкозын шинжилгээ өөрчлөлттэй гарч байсан хүмүүс

  • Цусны даралт ихсэх өвчин

  • Тамхи татаx

  • Архи хэтрүүлэн хэрэглэх

  • Жирэмсэн үедээ цусны глюкоз ихсэж байсан эсвэл 4кг-с дээш жинтэй хүүхэд төрүүлж байсан .

  • Зохисгүй хооллолт, амьтны гаралтай ханасан өөх тос, нүүрс усаар баялаг, илчлэг ихтэй хоол хүнсний илүүдэл хэрэглээ

  • Биеийн жингийн илүүдэл ба таргалалт, хөдөлгөөний хомсдол нь чихрийн шижин хэвшинж 2-ын өөрчилж болох гол эрсдэлт хүчин зүйлс юм. Хэвийн биеийн жинтэй (БЖИ < 25 kг/мІ) хүмүүстэй харьцуулахад таргалалттай (БЖИ > 30 kг/мІ) хүмүүст чихрийн шижин хэвшинж 2-оор өвчлөх эрсдэл 10-20 дахин их байдаг. Идэвхитэй хөдөлгөөн нь хэвийн биеийн жинтэй хүмүүст төдийгүй биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст ч чихрийн шижингийн эрсдлийг бууруулдаг.

  • Тамхи, архи, ханасан өөх тос болон өндөр илчлэгтэй хүнс хоол хэрэглэх, хүнсэндээ жимс болон хүнсний ногоо бага хэрэглэх нь чихрийн шижингийн эрсдлийг нэмэгдүүлдэг.


Урьдчилан сэргийлэх арга зам:
Өндөр эрсдэл бүхий хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөх замаар чихрийн шижинг хэв шинж 2-оос сэргийлнэ:
Амьдралын зөв хэв маяг өөрчлөх:

Амьдралын буруу хэв маягийг өөрчлөх замаар чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх боломжтой болохыг нотолсон олон судалгаанууд хийгдсэн байдаг. Жишээлбэл: ЧШ-ийн сэргийлэлтийн судалгаа(Финлянд,2001), урьдчилан сэргийлэлтийн хөтөлбөр (АНУ, 2002)



Хооллох буруу хэв маягийг өөрчлөх, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх замаар илүүдэл жинг бууруулж амьдралын хэв маягийг өөрчилснөөр чихрийн шижингийн урьдал үед байгаа хүмүүсийг чихрийн шижин өвчнөөр өвдөхөөс сэргийлэх боломжтой:


  • 3 жилийн турш хоол, хөдөлгөөний дэглэмийг баримталж амьдралын хэв маягаа өөрчилсөн хүмүүсийн чихрийн шижингээр өвчлөх магадлал 58 хувиар буурсан.

  • Биеийн жингийн илүүдэлтэй, цусны глюкоз ихсээд 1-2 жил болж байгаа өвчтөн амьдралын хэв маягийн дээрх өөрчлөлтүүдийг дагаж мөрдөхөд мэдэгдэхүйц үр дүн ажиглагдсан.

  • Биеийн жинг 5%-иар бууруулах нь чихрийн шижин хэвшинж 2-ын эрсдлийг бууруулах, мөн урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ юм.

  • Өдөр бүр 30-с доошгүй минут дунд зэргийн идэвхтэй хөдөлгөөн хийх нь чихрийн шижин хэвшинж 2-ын эрсдлийг бууруулдаг.

  • Эслэг ихтэй хүнс хэрэглэх (1000ккал–т ≥15гр, өдөрт), өөх тосыг зохистой харьцаагаар хэрэглэх (нийт энергийн ≤ 30%), ханасан өөх тосыг бага хэрэглэх (нийт энергийн < 10%) зэрэг зохистой хооллолтын дэглэм баримтална.


Сахарын хэрэглээг бууруулах арга зам:

следующая страница>


"Ногоон жор" аргачилал батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 239 дүгээр тогтоолоор сайшаагдсан “Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих үндэсний стратеги”-ийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь

1328.27kb.

17 12 2014
11 стр.


Журам батлах тухай

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 25. 4, “Журам батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 280 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 12 дахь заалтыг тус тус үндэслэн тушаах нь

35.27kb.

10 09 2014
1 стр.


Монгол улсын засгийн газрын тогтоол журам батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 21. 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь

52.65kb.

15 10 2014
1 стр.


Санхүү, төсвийн талаар

Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан хоорондын зээлийн г

265.41kb.

16 12 2014
1 стр.


Сангийн сайдын тушаал журам батлах тухай

Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам

332.42kb.

15 10 2014
1 стр.


Байгаль орчин аялал жуулчлалын сайд

Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах түр журам батлах тухай

71.74kb.

15 10 2014
1 стр.


Єсвєр їе, залуучуудын хєгжлийг дэмжих їндэсний хєтєлбєр батлах тухай

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хєгжїїлэх їндсэн чиглэлд тусган, залуучууд, иргэний нийгмийн оролцоотойгоор салбар, орон нутгийнхаа тївшинд хэрэгжїїлэх ажлыг удирдан зохион байг

317.89kb.

12 10 2014
1 стр.


Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын журам, бүрэлдэхүүн батлах тухай

Онд Эмнэлгийн мэргэжилтний мэргэшүүлэх болон дээшлүүлэх сургалтад элсэх, төгсөх эмнэлгийн мэргэжилтнүүдээс шалгалт авах ерөнхий комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр, комиссын ажиллах

621.57kb.

16 12 2014
3 стр.