ДУНДГОВЬ АЙМАГ
ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ, ИРГЭНИЙ НИЙГМИЙН
ГУРВАН ТАЛТ ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ
Нэг. Нийтлэг үндэслэл
“Орон нутагт худалдан авах ажиллагааны хариуцлагыг сайжруулах” чиглэлээр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэний дагуу Дундговь аймгийн төв Мандалговь хотод 2011 оны 4-р сарын 4-ний өдөр зохион байгуулсан хамтарсан зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгыг дэвшүүлэн тавьж, талууд харилцан тэгш оролцож, адил тэгш хариуцлага хүлээж, хамтран ажиллах зарчимд үндэслэн, мөн тус тусын нөөц бололцоо, туршлага, ололт амжилт, итгэл үнэмшилд түшиглэн Дундговь аймгаа хөгжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэн хамтран ажиллах зорилгоор
ЭНЭХҮҮ ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭГ ХАРИЛЦАН ТОХИРОЛЦОЖ БАЙГУУЛАВ.
Хоёр. Талуудын нийтлэг үүрэг
2.1. Төрийн байгууллагуудын хүлээх үүрэг
2.1.1. Дундговь аймгийн төр, захиргааны байгууллагууд нь төсвийн хөрөнгө оруулалтаар болон төсвийн зардлаар санхүүжигдэх аливаа бараа, ажил, үйлчилгээг аль болох орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлэх бодлого баримтлан ажиллана.
2.1.2. Дээрх бодлогыг хэрэгжүүлэхдээ тендерийн гүйцэтгэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй, ил тод, өрсөлдөөнтэй явуулна.
2.2.3. Тендерийн талаарх бүх мэдээллийг цаг алдалгүй, тогтмол түгээх талаар шаардлагатай бүх арга хэмжээ авна.
2.2. Хувийн хэвшлийн хүлээх үүрэг
2.2.1. Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн ажил, үйлчилгээ бий болгох чиглэлээр санаачлагатай ажиллаж, төсвийн хөрөнгөөс гадна хувийн хөрөнгө оруулалт босгох талаар хүчин чармайлт гаргаж ажиллана.
2.2.2 Хувийн хэвшлийн нийлүүлсэн бараа, үзүүлсэн үйлчилгээ, гүйцэтгэсэн ажлын чанар, үр өгөөжийг ямагт өндөр хэмжээнд хангаж ажиллана.
2.2.3. Хувийн хэвшлийн зүгээс тендерт шударгаар өрсөлдөх, төр, засгийн байгууллага, албан тушаалтанд зүй бусаар нөлөөлөх аливаа оролдлогоос зайлсхийж, бие биедээ байнга зарчимч шаардлага тавьж, хамтын хариуцлага хүлээнэ.
2.3. Иргэний нийгмийн хүлээх үүрэг
2.3.1. Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагууд нь аймгийн иргэдийг хөгжлийн төлөө үйлсэд уриалан дуудаж, нийгмийн бүх давхаргын оролцоог байнга нэмэгдүүлж, идэвхжүүлэх, ашиг сонирхлоороо нэгдсэн нийгмийн янз бүрийн бүлгийн дуу хоолойг төр, засгийн байгууллагад нэгтгэн хүргэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулна.
2.3.2. Иргэдийн сайн дурын идэвх санаачилга, бүтээлч байдлыг байнга дээшлүүлж, иргэдийн хүчийг нэгтгэн тэдний нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдэнд хамтын хүчний давуу талыг ойлгуулах талаар сургалт, сурталчилгааны ажлыг эрчимтэй явуулна.
2.3.3. Төр, хувийн хэвшлийг хооронд нь холбох гүүр болж, иргэдийн нэгдсэн зохион байгуулалтыг хангах, мэргэжлийн холбоодын ажлыг эрчимжүүлж, тэдгээрт гишүүн болж нэгдсэн бизнес эрхлэгчдийн ажил гүйцэтгэх боломж, чадварыг нотолсон гэрчилгээ олгох талаар шударга, нээлттэй үйл ажиллагаа явуулна.
Гурав. Талуудын хамтын ажиллагааны чиглэл
1.1.1 Мэдээлэл, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа
Д/д
|
Үйл ажиллагаа
|
Хариуцах эзэн
|
Тайлбар
|
|
Төрийн байгууллагын мэдээллийн үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэх
|
|
|
|
Нээлттэй утас ажиллуулах үйл ажиллагааг гэрээлэн гүйцэтгэх, Иргэдээс гарсан санал хүсэлтийг төрийн байгууллагад чиглэл чиглэлээр мэдээлэх
|
АЗДТГ
Ду-ИНБ-уудын сүлжээ
|
|
|
ХАА-ны сертификат олгох сургалт
|
Мерси Кор
АЗДТГ-ын ХБХ
|
|
|
Иргэдэд эрүүл зан үйл, зөв дадал хандлагыг бий болгох сургалт зохион байгуулах
|
ЭМГ
|
зөв зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг чадвар бий болгоно.
|
|
Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулах талаар нөлөөллийн үйл ажиллагаа явуулах
|
ХТХ
Скаутын Холбоо
|
|
|
Нийтээр тэмдэглэх баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг архи хэрэглэхгүй тэмдэглэх сурталчилгаа зохион байгуулах
|
|
|
|
Иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалт сурталчилгааны ажил
|
АЗДТГ-ын ХЗХ
ХЭХ-ны салбар
|
|
|
Байгаль экологийн сургалт, сурталчилгаа
|
Скаутын Холбоо
|
|
|
СӨХ, хөршийн холбоог байгуулах
|
"Эргэх Наран" СӨХ
|
|
|
Байгаль хамгаалах чиглэлээр иргэдийн хөдөлгөөнийг өрнүүлэх, мэдээлэх
|
Скаутын Холбоо
|
|
|
70 жилийн ойн хөрөнгө босгох ажлыг зохион байгуулах
|
|
|
|
Иргэдийг зохион байгуулалттай, олон нийтийн эргүүлд гаргаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
|
|
|
1.1.2 Мониторинг, судалгаа
Д/д
|
Үйл ажиллагаа
|
Хариуцах эзэн
|
Тайлбар
|
|
Мониторинг хийх
(ОНОТХҮ, эмнэлгийн зөөлөн эдлэл, сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн хоол, МУ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 –р зүйл ГХУС үйл ажиллгааны санхүүжилт)
|
Мерси Кор
ИНБ-ууд
|
Мерси Кор ОУБ арга зүйгээр ханган, санхжүүжилтийн дэмжлэг үзүүлэх ба ИНБ-ууд гүйцэтгэнэ.
|
|
Төрийн үйлчилгээний байгууллагуудын (соёл, боловсрол, эрүүл мэнд) үйлчилгээний чанар хүртээмжийг тодорхойлох судалгаа
|
АЗДТГ
ИНБ-ууд
|
Аймгийн ЗДТГ-аас хийдэг мониторингийн үйл ажиллагааны хүрээнд
|
|
Хөрөнгө оруулалтын үр ашигт мониторинг хийлгэх
|
|
|
|
ЕБС-дын сурлагын чанарт судалгаа хийх
|
Скаутын Холбоо
|
|
|
Ахмад настан, ХБИ, 45-аас дээш насныхан зэрэг зорилтот бүлгүүдэд чиглэсэн ОНОТХҮ-ээг гүйцэтгэх
|
|
|
|
Ажлын байрны цаг ашиглалтын зураг авалт хийх
|
|
|
|
Шинээр бий болсон ажлын байрны судалгааг гаргуулах
|
|
|
|
Иргэдийн санал хүсэлтийг нэгтгэн төрийн байгууллагат өгөх
|
|
|
|
Мах, сүү цагаан идээний үнийн судалгаа гаргах
|
БДБ-ууд
|
|
1.2 Нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар нийлүүлэх бараа, ажил, үйлчилгээ
Д/д
|
Үйл ажиллагаа
|
Хариуцах эзэн
|
Тайлбар
|
|
Бэлэг дурсгалын зүйл шалгаруулах уралдааныг хамтран зохион байгуулах, дүгнэх
|
АЗДТГ-ын НХХ
Мерси Кор
БДБ-ууд
|
|
|
150 гэр нийлүүлэх ажлыг зохион байгуулах
|
АЗДТГ-ын ХБХ
ИНБ-ууд
БДБ-ууд
|
|
|
Хот тохижилтын ажилд оролцуулах
|
Хот тохижилтын алба
|
явган зам тавих
цэцэгжүүлэлт
хотыг гэрэлтүүлэх
замын цэвэрлэгээ
|
|
Байгууллагуудын бичиг хэргийн худалдан авалт
|
|
|
|
Гэр хорооллын газар зохион байгуулалтыг цэгцлэх ба сайжруулах
|
|
|
|
Ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас хйилгэх
|
|
|
|
Хот доторх нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх
|
|
|
|
Цэцэрлэгийн гадна талбайн тоглоомыг нэмэгдүүлэх
|
|
|
|
Нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх
|
|
|
|
Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг уян хатан болгох
|
|
|
|
Эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг гал тогоо бүхий байгуллагад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх
|
|
(стандарт чанар, эрүүл ахуйн шаардлага хангана)
|
|
Эмнэлэг сургууль дотуур байр, хүүхдийн зуслан, цэцэрлэгт зөөлөн эдлэл нийлүүлэх
|
|
|
|
Түр болон байнгын ажлын байрыг олноор бий болгож бүртгэлтэй иргэдийг хамруулах
|
|
|
|
Булгийн эх хашин хамгаалах
|
|
|
Гурав: Хэрэгжүүлэх арга зам
-
Зөвлөгөөнөөс байгуулагдсан Гурван талт Түншлэлийн зөвлөл дээрх чиглэлүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөн, сар бүрийн уулзалтаар хэлэлцэж, талуудад мэдээлж, саналыг нь авч, үйл ажиллагаандаа тусган ажиллана.
-
Худалдан авах болон гэрээлэн гүйцэтгэх үйл ажиллагаа нь нээлттэй зарлагдаж, шударга өрсөлдөөний журмаар явагдана.
-
Гэрээлэн гүйцэтгэх ажил үйлчилгээний чанарт Хамтын ажиллагааны зөвлөл тогтмол хяналт тавьж, үнэлгээ хийн Талуудад мэдээлж байна.
-
Худалдан авах ажиллагаа, бизнес эрхлэгчдийг дэмжих нэгдсэн мэдээллийн сан, орон нутгийн ТВ-д мэдээллийн цагтай болох
-
Тендерийн үнэлгээний хороо, тендерийн үйл ажиллагаанд хөндлөгийн хяналт тавьдаг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй багтай болох
Энэхүү ГЭРЭЭГ хүлээн зөвшөөрч нэгдсэн талууд:
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ:
_____________________________ _________________
Д.ЧАНДМАНЬ /Аймгийн Засаг дарга/ Огноо
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ТӨЛӨӨЛЖ:
_____________________________ _________________
Н.Цоож /Өлзий-Дундговь ХХК-ний Огноо
захирал/
ИРГЭНИЙ НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛЖ:
_____________________________ _________________
Д.Долгорсүрэн /Дундговь-ИНБ-уудын Огноо
Сүлжээ ТББ-ын тэргүүн/