Батлав: Шинжлэх ухаан, Батлав: Гүйцэтгэгч
Технологйин сангийн захирал байгууллагын захирал
...................................................... .................................................
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗЭХЭЦ АЖЛЫГ
ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙГЭЭР
САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭРЭЭ
Нэг. Гэрээний зорилго, үндэслэл
Шинжлэх ухаан, технологийн сан / цаашид “ Сан ” гэх /- гаас шинжлэх ухаан, технологийн хөгжлийг хөхүүлэх дэмжих, төслийн үр дүнд бий болсон зэхэц ажил / бэлэн бүтээгдэхүүн, боловрогдсон технологи/-ыг үйлдвэрлэлд шуурхай нэвтрүүлэх,борлуулах, эрдэм шинжилгээний ажлыг үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгийн эргэцийг түргэтгэх зорилготой төслүүдийг аж ахуйн нэгж, шинжлэх ухаан, технологийн байгууллага, хамтлагт тодорхой зориулалттай, эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэхэд энэ гэрээний зорилго оршино.
Хоёр. Гэрээний талууд
Санхүүжүүлэгч талаас Сан, гүйцэтгэгч талаас ............................................. хот/аймаг/ ........................................... дүүргийн .................................... хороо, нутаг дэвсгэрт орших............................................................................................................... яам, байгууллага, үйлдвэрь компанийн үахиарал нь ...................................................... овогтой ............................................................/цаашид “ гүйцэтгэгч” гэх / нь гэрээний нөхцлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр 200....... оны ....... дугаар сарйн .......-ны өдрөөс 200...... оны ........ дугаар сарын ..........-ны өдөр хүртэл ....... жил ......... сар ......... хоногийн хугацаатайгаар, эргэж төлөгдөх баталгааг үндэслэн харилцан хариуцлага хүлээж, энэхүү гэрээг байгуулав.
Гурав. Гэрээний ерөнхий нөхцөл
1. ......................................................................................................................................... .......................................................................................................... зориулалтаар эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийн хэмжээ / цаашид “ санхүүжилт” гэх/ ................... ............................ /тоогоор/ ................................................................/ үсгээр/.
2. Санхүүжилт олгох хугацаа ............................................................................
Гэрээнд заасан санхүүжилтийн
.......... хувийг 200... оны ....... дугаар сарын ......-нд
.......... хувийг 200... оны ....... дугаар сарын ......-нд
.......... хувийг 200... оны ....... дугаар сарын ......-нд тус тус олгоно.
-
Мөнгөний ханшийн инфляцийн түвшинд ханшийн төлбөртэй байна. Гэрээний хугацаанд тооцож авах ханшийн төлбөрийн хэмжээ .......%, ханшийн төлбөрийг тооцоэ авах хугацаа.....................................................................................................
/Сар/ /улирал/
-
Санхүүжилтийг эргүүлж төлөх хугацаа / хавсралт №1-б /
-
Санхүүжилтийг төлж дуусах эцсийн хугацаа 200.... оны ..... дугаар сарын ...... –ны өдөр хугацаандаа төлөгдөөгүй санхүүжилтэд төлөх алдангийн хэмжээ ....... хувь байна.
-
Энэхүү гэрээний 3.3.-д заасан санхүүжилтэд төлөхөөр тохирсон хаишийн төлбөрийн хэмжээг мөнгөний зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, Төв банкнаас явуулж байгаа мөнгөний бодлогоос хамаарч нэмэгдүүлэх буюу хорогдуулах эрхийг Сан эдэлхээр талууд харилцан тохиролцов.
-
Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр энэхүү гэрээний 3.1-д заасан зориулалтаар олгосон хөрөнгийг гэрээнд зааснаас өөр зүйлд зарцуулахыг хориглоно.
-
Санхүүжилтийг графикийн дагуу төлөхгүй байгаа гүйцэтгэгч байгууллагад дахин зэхэц ажлын санхүүжилт олгохгүй.
Дөрөв. Хөрөнгийн баталгаа
4.1. Гүйцэтгэгч нь санхүүжилтийг авахын өмнөдор дурдсан баталгааг санд гаргаж өгнө.
4.1.1. Гүйцэтгэгчийн өмчлөлд байгаа хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг болон тухайн байгууллагын гүйцэтгэх төслүүдийн хөрөнгийг барьцаалан баталгааг гаргах ба тухайн хөрөнгийг паспорт, эрхийн бичиг, бусад баримт болон шаардлагатай үед зарим биет зүйлийг хэлцлийн журмаар түр хугацаагаар сан өөрийн мэдэлд авна.
/ хавсралт №1-д/
4.1.2. Гэрээнд заасан хугацаанд эргэн төлөгдөх санхүүжилтийг бүрэн төлөхийг баталсан баталгааг гүйцэтгэгч нь санд бичгээр гаргаж өгнө. / хавсралт №1-б /
4.2. Хөрөнгийн баталгаа болон барьцаалах хөрөнгийн баримт өгөөгүй үед сан нь гүйцэтгэгчид санхүүжилтийг олгохгүй.
4.3. Хэрэв гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд санхүүжилтийг төлөөгүй буюу хугацаа хэтрүүлбэл энэ тухай гүйцэтгэгчид мэдэгдсэний үндсэн дээр барьцаанд авсан хөрөнгийг сан өөрийн мэдэлд шилжүүлэх эрхтэй.
Тав. Талуудын харилцан хүлээх үүрэг, эрх
5.1. Гүйцэтгэгч нь сангийн өмнө дараахь эрх эдэлж үүрэг хүлээнэ:
5.1.1 Санхүүжилтийн гэрээнд заасны дагуу тогтоосон хугацаанд нь бүрэн төлөх
5.1.2. Гэрээний нөхцлийг сахин биелүүлэх
5.1.3. Эхний 3 жилд цэвэр ашгийн 15 хувийг 1 удаа төлөх
5.1.4. Зэхэц ажлын хэрэгжилтийн явцад бий болсон хөрөнгийг даатгуулах
5.1.5. Өөрийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаа болон санхүүжилттэй холбогдсон тайлан мэдээг шаардлагатай үед саадгүй гаргаж өгөх
5.1.6. Хэрэв гэрээний үүргээ зөрчвөл Санд гаргасан баталгаанд үндэслэн барьцаалагдсан хөрөнгийг санд шилжүүлэх
5.1.7. Гэрээнд заасан хэмжээнд санхүүжилтийг авах
5.2. Сан нь гүйцэтгэгчийн өмнө дараах эрх эдэлж үүрэг хүлээнэ.
5.2.1. Санхүүжилтийг гэрээнд заасны дагуу тогтоосон хугацаанд нь гүйцэтгэгчид бүрэн шилжүүлэх
5.2.2. Зэхэц ажлын хэрэгжилтийн явцад хяналт тавих, санал, зөвлөмж өгөх
5.2.3. Авсан санхүүжилтийг төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгэгч байгуулллагын төслийн санхүүжилтийг тодорхой хугацаагаар зогсоох эёвэл тусгай дансанд бүртгэж барьцаа хөрөнгөөр төлүүлэх арга хэмжээ авах
Зургаа. Гомдол гаргах, хариуцлага тооцох журам
-
Гэрээний нөхцөлийг биелүүлээгүйгээс үүссэн хохирол, төлбөрийг төлүүлэх, хэрэг маргааныг шийдвэрлүүлэхдээ дор дурдсан зарчмыг баримтлана.
-
Хугацаа хэтэрсэн санхүүжилт болон тодорхой шалтгаанаар санхүүжилт эргэн төлөгдөхгүй байгаагаас үүссэн төлбөрийг сангийн эргэн төлөгдөх хөрөнгийн асуудал хариуцсан түшмэл шаардлага тавьж төлүүлнэ.
-
Гурваас дээш хугацаа хэтэрсэн буюу эрх зүйн үр дагавар бүхий санхүүжилтийн төлбөрийн зөрчийг Сан шаардлага тавьж арилгуулах, төлбөрийг төлүүлэх, шаардлагатай үед шүүхээр шийдвэрлүүлнэ.
-
Гүйцэтгэгч илэрхий зөрчил гаргасан, санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулсан бол энэхүү гэрээнг тэр даруйд зогсоож хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлнэ.
-
Гүйцэтгэгч нь энэхүү гэрээний талаарх хэрэг, маргаан болон сангийн шийдвэрийн талаар гомдолтой тохиолдолд сангийн захирал болон хуулийн байгууллагад гомдол өргөдлөө гарган шийдвэрлүүлж болно.
Долоо. Гэрээ хүчин төгөлдөр болох
7.1. Хоёр тал харилцан зөвшөөрч гарын үсэг зурж сангийн захирал гүйцэтгэгч байгууллагын дарга / захирал/ нар баталсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно.
7.2. Гэрээг 3 хувь үйлдэж нотариатаар батлуулан гүйцэтгэгч санхүүжүүлэгч болон Шинжлэх ухаан технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Шинжлэх ухаан технологийн асуудал хариуцсан нэгжид тус бүр нэг хувийг хадгалж, үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болгоно.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Санг төлөөлж: Гүйцэтгэгчийг төлөөлж:
.............................................. .............................................
.............................................. .............................................
/Гарын үсэг/ / Гарын үсэг /
/тэмдэг/ /тэмдэг/
Иргэний үнэмлэхний дугаар.......................................................................................................................................................
Регистрийн дугаар......................................................................................................................................................................
Хаяг: ажлын ................................................................................................................................................................................
.....................................................................................................................................................................................................
Гэрийн............................................................................................................................................................................... .....................................................................................................................................................................................................
Утас: ажлын ...................................................................... гэрийн ............................................................................................
200.... оны .... дугаар сарын ....-ны өдөр
Хавсралт № 1-а
Зэхэц ажлын гүйцэтгэгчийг төлөөлж ...................................................................................... .................................. хүрээлэн / төв /-ийн захирал ................................................ овогтой .................................................................................. би эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийг гэрээнд заасны дагуу хугацаанд нь бүрэн төлөхийг баталж байна.
Өөрийн байгууллагын төсөл болон сэдэвт ажлын тухайн жилийн урсгал төсвийн хөрөнгө үйл ажиллагааны дотоод орлогыг хөрөнгийн барьцаа болгож байна. Манай хүрээлэн / төв / -ийн урсгал төсвийн хөрөнгө жилд ........... сая төгрөг ба дотоод орлого жилд ......... сая төгрөг болно. Гүйцэтгэгчийг төлөөлж доорхи биет хөрөнгөөр барьцаалж байна. Үүнд:
А. ........................................................................................................сая төгрөг
Б. ........................................................................................................сая төгрөг
/тамга/
Баримт үйлдсэн:
/ гүйцэтгэгч талаас/
Захирал ........................................ Ня-бо..........................................
Танилцсан, зөвшөөрсөн: ..............................................
/сангийн талаас/ ............................................................
200...... оны ...... дугаар сарын .......-ны өдөр