Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам”-ын дагуу 2013 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийг дараах чиглэлүүдээр зарлаж байна. Сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17-00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны 401-б тоот өрөөнд хүлээн авна.
Сонгон шалгаруулалтад оролцогч “Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам”-ыг баримтлан төслийн саналыг боловсруулна /Журам www.mecs.gov.mn цахим хуудсанд тавигдсан болно/.
Жич: Төслийг хэрэгжүүлэхэд салбар мэргэжлийн эрдэмтэд хамтран оролцсон байдал, төслийг хэрэгжүүлэх, ашиглах боломж болон санхүүжилтийн тооцоо бодит эсэх зэргийг гол үзүүлэлт болгон шалгаруулна. Төслийн нэг жилийн зардал ойролцоогоор 30.0 сая төгрөг байна.
д/д
|
Төслийн нэр, хугацаа
|
Үр дүн
|
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН ЯАМ
|
-
|
Монгол орны усны эргэлтийн тэнцлийн судалгаа
2013-2015
| -
Гол, мөрөн, нуур, мөстөл, мөсөн голын усан эргэлтийн тэнцлийн судалгаа
-
Уур амьсгалын өөрчлөлтөөс усны горим нөөцөд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ
-
Гадаргын усны өөрчлөлтийг урдьчилан тооцоолох загвар
-
Гадаргын усны нөөц, өөрчлөлтийн үнэлгээ хийж, усны нөөцийн нэгдсэн менежментийн үндэслэл боловсруулах
|
-
|
Нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон газрыг байгаль орчинд ээлтэй аргаар цэвэрлэх, нөхөн сэргээх технологи
2013-2015
| -
Нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсний бохирдлын түвшин, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг тодорхойлох аргачлал
-
Монгол Улсын хэмжээнд газрын тос олборлох явцад бохирдсон газрын тооллого, байршлын зураглал
-
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон газрын судалгаа
-
Нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсийг байгаль орчинд ээлтэй аргаар саармагжуулах, цэвэрлэх, нөхөн сэргээх технологи
|
-
|
Цаг агаарыг урдчилан тооцоолоох загварчлалд супер компьютерийн технологи ашиглах
2013-2015
| -
Цаг агаарыг улсын хэмжээнд 9 км, төвийн бүсэд 3 км, Улаанбаатар хотод 1 км-ээс доошгүй орон зайн нарийвчлалтай, 5 хүртэлх хоногоор урдчилан тооцоолох загвар
-
Томоохон хотуудын агаарын бохирдлын тархалтыг 24 цагаар урдьчилан тооцоолох загварчлал
-
Хүлэмжийн хийн шинэ хувилбараар Монгол орны уур амьсгалын ирээдүйн өөрчлөлтийн хандлагыг тооцоолох судалгаа, туршилт
-
Байгалийн нөөц болон гамшигт үзэгдэлд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл (бүс нутгаар)
|
-
|
Ногоон хөгжлийн бодлогын үнэлгээний судалгаа
2013-2015
| -
Тогтвортой хөгжлийг хангах, байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах, эдийн засаг, нийгмийн чадавх, онцлогт тохирсон ногоон хөгжлийн оновчтой бодлого тодорхойлох онол арга зүйн судалгаа
-
Ногоон хөгжлийн үр дүнг тогтвортой хөгжлийн төлөв байдлаар үнэлэх
-
Ногоон хөгжлийн технологи, хөрөнгө оруулалтын хэмжээ
-
Ногоон хөгжилд шилжихэд эдийн засгийн арга хөшүүргийг боловсронгуй болгох санал боловсруулах /татвар, төлбөрийн системд хийх шинэчлэлийн судалгаа/
|
-
|
Байгалийн бүс, бүслүүрийн экосистемийн урт хугацааны өөрчлөлтийн судалгаа
2013-2015
| -
Байгалийн бүс бүслүүрийн шилжилт, экосистемийн үйлчилгээний өөрчлөлтийн үнэлгээг газарзүйн мэдээллийн системийг ашиглан зайнаас тандан судлах
-
Бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлалыг байгалийн нөөц, эрдэс баялагтай уялдуулан үнэлгээ хийж, үйлдвэр аж ахуйн хөгжлийн төлөв тогтоох
-
Уур амьсгалын өөрчлөлт, эмзэг салбаруудын эрсдлийг тооцон аймаг, орон нутгийн тогтвортой хөгжлийн бодлогын загварыг тогтоох
-
Экосистемийн өвөрмөц байдал, уламжлалт хэв маяг хосолсон ногоон соёл иргэншлийн загвар
-
Дэлхийн соёлын болон байгалийн өвийн ангилалд хамруулах газар нутгийн талаарх тойм судалгаа
|
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
|
-
|
Бетоны чанар сайжруулах технологи
2013-2015
| -
Байгалийн зарим эрдэс түүхий эдийг гүнзгий боловсруулах аргаар бетоны нанодисперс систем гарган авах технологи
-
Цементийн шинж чанарыг дээшлүүлэх нэмэлтийг нано хэмжээст төлвийн урвалаар гарган авах
-
Цементийн хувиргагч нэмэлт гарган авах технологи, хэрэглэх заавар
-
Хөдлөлтөнд тэсвэртэй, стандарт бус орчинд бэхждэг химийн нэмэлт гарган авах
-
Цемент бетоны химийн найрлага дахь бодисын устай харилцан үйлчлэх хэмжээг бууруулах нэмэлт гарган авах технологи, стандарт
|
-
|
Монгол орны нутаг дэвсгэрт тархсан ул хөрсний хэв гажилт, бат бөхийн норматив
2013-2014
| -
Олон жилийн цэвдэг хөрсний тархалтын бүсээр дулаан техникийн үзүүлэлтийг нарийвчлан гаргах
-
Монгол орны нутаг дэвсгэрт тархсан том хэмхдэст хөрсний даацын норматив
-
Хөөлттэй хөрсний хэв, гажилт, бат бөх, хөөлтийн судалгаа
-
Монгол орны нутаг дэвсгэрт тархсан ул хөрсний хэв гажилт, бат бөхийн норматив
|
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
|
-
|
Сургалтын хамтарсан хөтөлбөрийн үнэлгээ, оюутан солилцооны цаашдын чиг хандлага
2013-2015
| -
Сургалтын хамтарсан хөтөлбөр болон оюутан солилцооны хэрэгжилтийн хууль, эрх зүйн орчны байдалд үнэлгээ, зөвлөмж өгөх
-
Сургууль хоорондын сургалтын хамтарсан хөтөлбөрийн хэрэгжилтийн хэлбэр, агуулга, арга зүй, багшлах боловсон хүчний хангамж, сургалтын төлбөр, ном сурах бичгийн хангамжинд үнэлгээ өгөх, зөвлөмж боловсруулах
-
Оюутан солилцооны хэлбэр, сургалтын агуулга, хөтөлбөрийн уялдаа холбоо, сургалтын хугацаа, суралцагчдын хэлний төвшний хангалт, дипломын харилцан зөвшөөрөх асуудалд үнэлгээ өгөх
|
-
|
Судалгаа боловсруулалтын ажлын шалгуур үзүүлэлтийг тодорхойлох
2013-2015
| -
Судалгаа боловсруулалтын ажлын нээлттэй мэдээллийн сан
-
Судалгаа боловсруулалтын ажлын төсөвт өртөг, зардлыг тодорхойлох аргачлал
-
Шинжлэх ухаан, технологийн салбарын мэдээлэл, статистик, хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан боловсруулах
-
Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг өртөгийг үнэлэх аргачлал
-
Судлаачийн зөвлөх үйлчилгээний зардлыг тодорхойлох загварчлал
|
-
|
Эх хэлний боловсролын түвшинг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр
2013-2014
| -
Эх хэлээрээ зөв ярих, найруулан бичих мэдлэг чадварын түвшин тогтоох арга, аргачлал
-
Эх хэлний мэдлэг чадварыг эзэмшүүлэх бүх нийтийн сургалтын хөтөлбөр
-
Эх хэлийг албан болон албан бус хэрэглээнд хэрэглэхэд тавигдах шаардлага, стандарт
|
-
|
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг үнэлэх арга зүй, аргачлал
2013
| -
Бага боловсролын түвшний хүүхдийн хувь чадамжийг үнэлэх арга аргачлал
-
Суурь боловсролд хүүхдийн бодит ур чадварын ахиц өөрчлөлтийг тодорхойлох арга аргачлал
-
Ахлах боловсролд чадамжийн чанарыг тоон илэрхийллээр үнэлэх үнэлгээний систем
|
-
|
Эмнэлзүйн хичээлд математик загвар дээр үндэслэсэн симуляци программ зохион ашиглах
2013-2015
| -
Виртуаль эрхтэн системд дээр эрүүл болон зонхилон тохиолдох өвчний үеийн эмнэлзүйн шинж тэмдгийг илэрхийлэх симуляци программ зохиох
-
Эд, эрхтэний үйл ажиллагааг төлөөлж чадахуйц, виртуаль эрхтэн системийг загварчлах, сургалтанд хэрэглэх арга, технологи
-
Зарим симуляци эд, эрхтний үйлдвэрлэлийн өмнөх технологийн судалгаа
|
ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ
|
-
|
Замын суурь үеийг эрдэс барьцалдуулагч материалаар бэхжүүлэх технологи
2013-2015
| -
Замын суурь үеийг эрдэс барьцалдуулагч материалаар бэхжүүлэх арга, технологи
-
Бүх төрлийн хучилттай авто замын ашиглалтын эдэлгээний чанарыг дээшлүүлэх технологи
-
Хучилтын хийц төлөвлөлтийн үеийн тооцооны шалгуур үзүүлэлтийн үнэлгээ, программ хангамж
-
Талбайн болон лабораторийн туршилт
|
-
|
Автозам барих технологийн оновчтой шийдэл
2013-2015
| -
Автозамын цемент бетонон хучлагын хийц, технологи
-
Цемент бетонон хучилтын тооцооны арга зүй, технологийн шийдэл, стандарт, барилгын норм ба дүрэм
-
Замын хучилтыг цемент бетоноор барих технологи
-
Монгол оронд ашиглаж байгаа уян хучилтын тооцооны аргачлал, технологи
-
Асфальт бетонон хучилт төлөвлөх тооцооны аргачлал, технологи, стандарт, барилгын норм ба дүрэм
-
Монголд нутагших технологийг сонгон талбайн болон лабораторийн туршилт явуулах
|
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР
|
-
|
Хөдөө, орон нутгийн иргэдэд цахим хэрэглээг тэгш хүртээмжтэй түгээх технологи
2013
| -
Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хот, хөдөөд ижил түвшинд хэрэглэх арга, технологи
-
Хөдөө орон нутгийн хэрэглэгчид мэдээллийн технологийг ашиглах арга
-
Алслагдсан бүс нутгийн хэрэглэгчдэд мэдээллийн цахим хэрэглээг түгээх технологи
|
САНГИЙН ЯАМ
|
-
|
Аж ахуйн нэгж байгууллагад дотоод аудитыг нэвтрүүлэх арга
2013-2015
| -
Аж ахуйн нэгж, байгууллагад дотоод аудитыг нэвтрүүлэх арга, аргачлал
-
Дотоод аудитыг загвар аж ахуйн нэгж дээр турших, баталгаажуулах
-
Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад зориулсан заавар, зөвлөмж
-
Дотоод аудит нэвтрүүлсэн байгууллагын мэдээллийн сан
|
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
|
-
|
Устах аюулд байгаа биет бус өвийг тээгчдийн судалгаа, сургалтын хөтөлбөр
2013-2014
| -
Соёлын биет бус өвийг тээгчдийг сурвалжлах
-
Устах аюулд байгаа соёлын биет бус өвийн бүртгэл, судалгаа
-
Биет бус өвийн уламжлалт шавь сургалтын загвар, зөвлөмж
|
-
|
Дэлхийгээр тархсан Монгол соёлын өвийн судалгаа
2013-2014
| -
Монголын түүх, соёлын биет ба биет бус өвийг эрэн сурвалжлах
-
Монголтой холбоотой түүхийн сурвалжит дурсгал, соёлын биет болон биет бус өвийн бүртгэл
-
Түүхийн дурсгал, соёлын биет болон биет бус өвийн судалгаа
-
Гадаадын монгол судлаачдын бүртгэл, тэдгээрийг бэлтгэх, чадавхийг хөгжүүлэх зөвлөмж
|
-
|
Бүх нийтийн соёлын боловсролыг дэмжих хөтөлбөрийн агуулгыг тодорхойлох судалгаа
2013-2014
| -
Монгол хүний бие бялдарын хөгжил, соёл, ёс зүйн түвшинг тодорхойлох
-
Хувь хүний соёл, ёс зүй, зан заншил, хүмүүжлийн түвшинг дээшлүүлэх арга, зөвлөмж
-
Бүх нийтийн соёлын боловсролыг дэмжих хөтөлбөрийн агуулга боловсруулах
|
УУЛ УУРХАЙН ЯАМ
|
-
|
Занараас шингэн түлш гарган авах технологи
2013-2015
| -
Монгол орны шатдаг занарын ордуудын судалгаа
-
Үндсэн орд ба органик хэсгийн хими, техник-химийн шинж чанарын нэгдсэн сан
-
Шатдаг занарын боловсруулалтын үндсэн 2 аргын пиролиз ба хандлалтын лабораторийн хэмжээний туршилтын реактор суурилуулах
-
Шатдаг занарын пиролизын шингэн бүтээгдэхүүний нэрлэгээр бензин, дизель, бусад химийн бүтээгдэхүүний түүхий эдийг гаргах арга технологи
-
Органик массаас нийлэг хий гаргах, хийн болон шингэн түлш үйлдвэрлэх технологи
|
-
|
Хүрэн нүүрснээс нийлэг нефть, шингэн түлш үйлдвэрлэх технологи
2013-2015
| -
Хүрэн нүүрснээс нийлэг нефть, шингэн түлш үйлдвэрлэх судалгаа
-
Нийлэг нефть үйлдвэрлэх технологийн параметр, оновчлол
-
Технологийн хагас үйлдвэрлэлийн туршилт
-
Нийлэг нефть, шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сонголт, ТЭЗҮ
|
-
|
Уул уурхайн үйлдвэрүүдэд мөчлөг урсгал технологи нэвтрүүлэх судалгаа
2013-2015
| -
Нүүрс, хүдрийн ил уурхайн технологийн тээврийн судалгаа
-
Уулын үйлдвэрүүдэд тасралтгүй ажиллагаатай тээврийн технологи нэвтрүүлэх боломжийн судалгаа
-
Монгол орны уул уурхайн нөхцөлд нэвтрүүлэх тохиромжтой тасралтгүй ажиллгаатай тоног төхөөрөмжийн судалгаа
-
Мөчлөг урсгал технологийг нэвтрүүлэх судалгаа
-
Тасралтгүй ажилалгаатай тээврийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх зураг төсөл
|
ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ
|
-
|
Мал, амьтны зарим зооноз өвчний молекул генетикийн болон вакцины шинэчилсэн технологийн судалгаа
2013-2015
| -
Бог малын сохор догол, малын цусан халдвараас сэргийлэх вакцины гамма туяагаар идэвхгүйжүүлсэн загвар
-
Эхинококкоос сэргийлэх вакцины гамма туяагаар идэвхгүйжүүлсэн загвар
-
Тэмээ, сарлагын бруцеллёзын молекул эпидемиологийн судалгаа, тэмцэх арга хэмжээний заавар
-
Нохойн бруцеллёзын молекул эпидемиологийн судалгаа, хүн, малд халдвар тараах эрсдлийг тодорхойлох, тэмцэх арга хэмжээний заавар
-
P.multocida 144H вакцины омгийн молекул биологийн судалгаа, баталгаажуулалт
-
Малын бруцеллёз оношлох оношийн цомгийн стандарт, үндэсний лавлагаа омог болон ийлдсийн сан байгуулах
-
Метициллинд тэсвэртэй S. aeurus-ын молекул биологийн судалгаа
-
Орхон, Сэлэнгийн сав нутагт лептоспирозын халдварлалт, тархалтын хүрээг тодорхойлох молекул эпидемиологийн судалгаа
-
Адууны ямын үүсгэгчийн молекул эпидемиологийн судалгаа, рекомбинант оношлуур, сэргийлэлтийн шинэ бэлдмэлийн загвар
-
Стерили авгалдай ашиглан зарим гельминтийн эсрэг тэмцэх арга боловсруулах онолын үндэслэл
|
-
|
Хүнсний ногооны шинэ таримлуудын сорт шалгаруулах, үр шинэчлэлт
2013-2015
| -
Хүнсний ногооны нэр төрлийг баяжуулан тост байцаа, брокколи, цэцэг байцаа, сунтанзтай сармис зэрэг таримлуудын шинэ сорт гаргах
-
Хүлэмжийн том болон бэсрэг жимст лооль, амтат чинжүү зэрэг таримлын гетерозис, сортын үр 600 мянган ширхэгийг үйлдвэрлэх
-
Тариалангийн бүс нутгуудад ил талбайн хэмх, эрт болон оройн болцтой байцаа, шар лууван, шар ба хүрэн манжин зэрэг хүнсний ногооны сорт сорилт явуулж, сортын үр шинэчлэлт хийх
-
Бага тархацтай бууцай, шанцайн шинэ сорт шалгаруулан УСС-д шилжүүлэх,
-
Таримлын өвчин үүсгэгчийн идэвхийг бууруулагч ферментийг хүлэмжийн лоольд хэрэглэх зөвлөмж
-
Хүнсний ногоог хөрсгүй орчинд ургуулах арга, зөвлөмж
|
-
|
Хучлагатай тариалангийн технологи
2013-2015
| -
Элдэншүүлэггүй технологи ашиглан хөрсний гадаргуу дээр 3 т/га-гаас багагүй хучлагатай загвар талбай байгуулах
-
Загвар талбайд хөрсний шим тэжээлийн бодисын хангамж, хөрсний чийг дулааны горимыг тогтоох
-
Хөрс, ургамалд хучлагатай болон ердийн талбайн үзүүлэх нөлөөллийн судалгаа
-
Хучлага үүсгэсэн талбайд таримал ургамал тарих агротехник, бордох технологи
-
Хучлага ихээр үүсгэх чадавхитай таримал ургамлын сорилт, сонголт
-
Хучлагатай тариалангийн талбайд сэлгээний тоог нэмэгдүүлэх, улаан буудайнаас өөр таримал бүхий 5 хүртэлх талбайг сэлгээнд шилжүүлэх, уриншийн эзлэх хувийг багасгах судалгаа
|
-
|
Сүүний үхрийн генетик нөөц, нуклеoтидын өвөрмөц дэс дарааллыг тогтоох судалгаа
2013-2015
| -
Хот орчмын сүүний хэвшлийн үхрийн үүлдэрлэг байдал, тоо, ашиг шим, тэжээллэг, арчилгаа маллагааны судалгаа
-
Сүүний хэвшлийн үхрийн үүлдрүүдийн геномын нуклеoтидын өвөрмөц дарааллыг тогтоох
-
Сүүний чиглэлийн үхрийн үүлдрүүдийг Монгол Улсын малын генетик нөөцийн санд бүртгүүлж, генофондыг баяжуулах
-
Сүүний болон хосолмол ашиг шимт үүлдрийн өсвөр үхрийн өсөлт, бойжилтыг тодорхойлох, шилмэл хээлтэгч, хээлтүүлэгчийн удам зүйн үнэлгээ хийх
|
-
|
Малын хордлогот өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх арга
2013-2014
| -
Locoweed ургамлын хордуулагч бодисын фитохимийн судалгаа
-
Ургамлын хордлогыг оношлох өвөрмөц арга
-
Locoweed ургамлын хордлогоос сэргийлэх өвөрмөц бэлдмэлийн технологи
-
Дархлаа тэтгэх, хордлого тайлах үйлчилгээтэй бэлдмэлийн технологи
|
-
|
Ямаан сүргийн удмын санг хамгаалах, бүтээмж өндөртэй цөм сүрэг бий болгох
2013-2015
| -
Цэвэр үүлдрийн ямааны цөм сүргийн бүртгэл, мэдээллийн сан
-
Гойд ашиг шимт удам үндэслэгчийг ашиглан монгол ямааны ноолуурын гарц, чанарыг сайжруулах, цайвар ноолууртай шилмэл сүрэг бий болгох
-
Ноолуурын чиглэлийн төрөлжсөн үүлдэр, омгийн ямааны генофондыг хамгаалах, бататгах
-
Сүүний хэвшлийн бүтээмж өндөртэй ямааны цөм сүрэг бий болгох
|
-
|
Хүрэн нүүрснээс монтан воск /уулын лав/ гарган авах технологи
2013-2015
| -
Хүрэн нүүрснээс монтан воск гарган авах лабораторийн туршилт, бүтээгдэхүүний химийн шинж чанарыг тогтоох
-
Хүрэн нүүрснээс нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн монтан воск /уулын лав/ гарган авах технологи
-
Хүрэн нүүрснээс бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн бүдүүвч, техник эдийн засгийн үндэслэл
|
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ
|
-
|
Хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох
2013-2015
| -
Хууль сахиулах байгууллагуудаас гаргадаг статистик мэдээллийг цуглуулах, боловсруулах арга
-
Захиргааны зөрчил, эрүүгийн хэргийн нэгдсэн сан бүрдүүлэх
-
Мэдээллийн нэгдсэн сүлжээ
|
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
|
-
|
Бэлгийн замаар дамжин халдварлах вирүст халдварын тархалт, сэргийлэх арга
2013-2014
| -
Бэлгийн замаар дамжин халдварлах үрэвсэлт өвчнүүдийн бүтцийг тодорхойлох, оношлох, сэргийлэх
-
Херпес вирүст халдвар илрүүлэх шинэ арга
-
Папилломын вирүст халдвар илрүүлэх шинэ арга
|
-
|
Хүн амын дундах ясны сийрэгжилтийн шалтгаан, эмнэлзүйн хэлбэр, оношлогоо, эмчилгээ, сэргийлэх арга
2013-2015
| -
Ясны сийрэгжилт өвчинд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс, эмгэг жам, эмнэлзүйн хэлбэрүүдийн судалгаа
-
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилтийн эрсдэлт хүчин зүйлс, тархалт
-
Ясны сийрэгжилтийн оношлогоо, эмчилгээний дэвшилтэт арга
-
Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх арга, зөвлөмж
|
-
|
Төрөлхийн хөгжлийн гажгийн тархалт, шалтгаан, эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх арга
2013-2015
| -
Монгол оронд тохиолдох төрөлхийн хөгжлийн гажгийн давтамж, зонхилон тохиолдох хэлбэрүүд, шалтгаан нөлөөлөх хүчин зүйл
-
Эрт илрүүлэх, оношлох арга, аргачлал
-
Ургийн гажиг үүсгэх халдварын тархалт
-
Төрөхийн өмнөх оношлогоо, төрөлхийн оюуны хомсдол, эрхтэн тогтолцоооны гаж хөгжлөөс сэргийлэх арга
|
-
|
Жирэмсэн үеийн хавсарсан эмгэгийг оношлох, эмчлэх, хүндрэлээс сэргийлэх арга
2013-2015
| -
Жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолдож буй цус багадалтын эрсдэлийн үнэлгээ
-
Жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах В, С, D вирүст гепатитын халдварын тархалт, шалтгаан
-
Зүрхний эмгэгтэй эмэгтэйчүүдийн жирэмслэлт, хяналт, төрөлтийн онцлог
-
Бөөр шээсний замын эмгэгтэй эмэгтэйчүүдийн төрөлтийн хүндрэлээс сэргийлэх арга
|
-
|
Эрхтэн шилжүүлэн суулгалтын эд нийцэл, дархлаа хяналтын судалгаа
2013-2015
| -
Эрхтэн шилжүүлэн суулгахын өмнөх болон дараах үеийн дархлаа хяналтын алгоритм
-
Хэт цочмог, цочмог болон архаг ондоошлийг оношлох, эмчилэх, сэргийлэх арга
-
Оношлогоо, эмчилгээ, сэргийлэлтийн удирдамж, стандарт
|
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
|
-
|
Монгол Улсын түлш, эрчим хүчний нэгдсэн баланс түүний шинжилгээ
2013 - 2014
| -
Эрчим хүчний нөөцийн баланс
-
Эрчим хүчий үйлдвэрлэл, хэрэглээний баланс
-
Тогтвортой хөгжлийн эрчим хүчний шалгуур үзүүлэлтүүд
-
Түлш, эрчим хүчний нэгтгэсэн баланс
-
Гүйцэтгэлийн балансын талаар дүгнэлт, шинжилгээ
-
Түлш, эрчим хүчний 2014-2030 оны хэрэгцээний тооцоо
-
Монгол улсын түлш, эрчим хүчний 2030 он хүртэлх хэтийн балансын таац
|
-
|
Усан цахилгаан станцыг үр ашигтай ажиллуулах технологийн горим
2013-2015
| -
Усан цахилгаан станц бүхий Завхан, Ховд, Богд гол болон эдгээрт цутгах голуудын урсацыг нарийвчлан тогтоох
-
Усны хүрэлцээ, цахилгаан үйлдвэрлэлийн горимтой уялдуулан станцын усан сангийн түвшиний улирлын хэлбэлзлэлийн хязгаарыг тогтоох
-
Усан сангийн ууршилт, шүүрэлтийг тооцоот хэмжээндээ байгаа эсэхийг нарийвчлан тогтоох арга
-
Усны хэрэглээтэй уялдуулан тооцоот урсацыг тогтмолжуулах замаар станцаас дооших голын усны урсгалыг тасалдалгүй байлгах арга
-
Усан сангийн усыг цаг улирлын байдалд тохируулан ашиглах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх горимын карт, номограмм
|
-
|
Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний нэмэлт усны зарцуулалт болон химийн найрлагын стандарт, норм
2013 -2015
| -
Дулааны шугам сүлжээний гол болон салбар шугам, дулаан солилцооны тоног төхөөрөмжийн дотоод гадаргуугийн байдалд үзлэг, шинжилгээ хийх арга, аргачлал
-
Нэмэлт усны чанарын үзүүлэлтүүд, зэврэлт илрүүлэх үзүүлэлтийн хэмжилт мэдээллийг нэгтгэх, дүгнэх арга
-
Нэмэлт усны зарцуулалтын судалгаа
-
Усны чанарын үзүүлэлтүүдийг тооцоолох арга, аргачлал, үр ашгийг нэмэгдүүлэх технологи
-
Дулааны сүлжээний нэмэлт усны зарцуулалт болон химийн найрлагын стандарт, норм, техник, технологи
|