Перейти на главную страницу
/2003.06.26.-2003.08.25./
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Энэ тогтоолоор төсвийн байгууллагын санхүүжилтийг хянаж олгох талаар мөрдөж байгаа журмыг шинэчлэн мөрдөж эхлэв.
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 2003 оны төсөвт тусгагдсан 850,0 сая төгрөгийг улс, аймаг, сумын хадлан, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, аймаг дундын отрын нөөц нутгийг сэргээх, тохижуулах арга хэмжээнд зарцуулахаар болов.
Монгол Улсын төсвийн 2003 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр улсын төсөвт 230.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 235.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төлөвлөгөөг 101.9 хувиар биелүүллээ. Энэ нь 2001 оны мөн үеэс 80.0 тэрбум төгрөг буюу 50.3 хувиар, 2002 оны мөн үеэс 63.7 тэрбум төгрөг буюу 36.3 хувиар тус тус өссөн байна. Оны эхний хагас жилд улсын төсвөөс 195.1 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийсэн нь 2001 оны мөн үеэс 46.3 тэрбум төгрөг буюу 64.9 хувиар, 2002 оны мөн үеэс 32.2 тэрбум төгрөг буюу 37.7 хувиар илүү байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Даян дэлхийн байгаль орчныг хамгаалах сангийн Итгэмжлэгдсэн сангийн нэмэлт санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав. Засаглалын шинэчлэлийн хоёр дахь хөтөлбөр болон засаглалын шинэчлэлийн техник туслалцааны зээлийн гэрээнүүдийг Филиппиний Манила хотноо АХБ-ны төвд хэлэлцэн тохиролцож, үзэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Латви, Литва, Эстони, Австри Улсуудад албан ёсны айлчлал хийв.
Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д албан ёсны айлчлав хийв. Энэхүү айлчлал нь хоёр хөрш орны харилцааг шинэ шатанд гаргахад чиглэсэн, өнгөрсөн үеэс уламжлагдан ирсэн зарим асуудлыг шийдвэрлэхэд тодорхой ахиц гаргаснаараа онцлог байв.
Германы Бундестагийн дэд Ерөнхийлөгч хатагтай А.Фоллмер, ОХУ-ын БН Буриад Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын дарга Л.В.Потапов, гэргийн хамт, Жорж Маршаллын Герман дахь төвийн дэд захирал, хошууч генерал А.Дүнкел нар тус тус манай улсад айлчлав.
Туркийн ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, армийн генерал Т.Кылынч Монголд айлчлав. Айлчлалын үеэр хоёр орны ҮАБЗ-ийн хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурав.
Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргах хуульчдаас сонгон шалгаруулалт явуулах ажлыг эрхлэн гүйцэтгэх орон тооны бус зөвлөлийг байгуулан, Зөвлөлийн ажиллах журам, Шалгалт зохион байгуулах журмын төслийг боловсруулах, уг шалгаруулалтад шаардагдах хөрөнгийн төсөв зохиох зэрэг зохион байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.
Бүс нутгийн хөгжлийн стратегийг УИХ-аар хэлэлцүүлж батлууллаа.
Чех Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэх “Эрдэнэт” орчмын экологийн судалгаа төслийн протокол, төслийг хэрэгжүүлэх гэрээг байгуулав. Мөн Монгол-Оросын худалдааг либералчлах ажлын хэсгийн IV хуралдааныг зохион байгуулж, хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурав.
Завхан, Архангай, Дорнод болон Өмнөговь аймгуудад бөөний худалдааны сүлжээ байгуулах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, 9 дүгээр сараас үйл ажиллагааг нь жигдрүүлэхээр төлөвлөж байна.
ХБНГУ-ын Холбооны Боловсрол, судалгааны яамны төрийн нарийн бичгийн дарга В.Д.Дүдэнхаузен тэргүүтэй төлөөлөгчид албан ёсоор айлчлав. Айлчлалын үеэр “Шинжлэх ухаан, технологи, боловсролын салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр” байгуулав.
Аймаг, нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын норматив, төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид дээд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох сургалтын зардлын жишгийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын тогтоолоор батлав.
Монголын соёлын өдрүүдийг ОХУ-д зохион байгуулж, урлагийн тоглолт, “Өнөөгийн Монгол орон” сэдэвт фото зургийн үзэсгэлэн, Монголын кино өдрүүд, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийг харуулсан уран зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээг явууллаа.
Сумын эмч нарын анхдугаар чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулж, сумын эмнэлгийн хөгжлийн одоогийн байдал, цаашдын зорилтын талаар хэлэлцэж, уриалга, зөвлөмж гаргав. Чуулга уулзалтад 400 орчим төлөөлөгч, эмч мэргэжилтнүүд оролцов.
Япон Улсын Засгийн газрын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын шугамаар ирсэн 75,9 сая төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг зохиомол амьсгалын аппаратыг ХӨСҮТ, ЭНЭШТ, ЭМЯ-ны нөөцөд хуваарилан олголоо. Мөн АХБ-ны “Эрүүл мэндийн салбарын хөгжил” хөтөлбөрийн хөрөнгөөр авсан 551,54 еврогийн үнэ бүхий SARS-ын лабораторийн оношлогооны аппаратыг ХӨСҮТ-д хүлээлгэн өгөв.
Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Дундговь аймгийн нийт 270,0 мянган га талбай бүхий газар нутгийг УИХ-ын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авлаа.
8 дугаар сард Архангай, Хэнтий, Төв, Завхан, Булган, Хөвсгөл аймагт хөнөөлт шавьжтай тэмцэх ажил, Богд ууланд Шьютте өвчний устгалт хийсэн ба оны эхнээс 30.0 мянган га талбайд хөнөөлт шавьж өвчний устгалт хийх ажлыг зохион байгуулав. Ойг тарьж ургуулах ажлын хүрээнд улсын хэмжээгээр урьдчилсан гүйцэтгэлээр 6000 га талбайд ойг нөхөн сэргээх ажил хийгээд байна.
2003 оны хаврын тариалалтын мэдээг улсын хэмжээнд нэгтгэн, тарилангийн дүнг нэгтгэв. Энэ онд 207,6 мянган га-д үр тариа, 7,8 мянган га-д төмс, 4,6 мянган га-д хүнсний ногоо нийтдээ 220,0 мянган га талбайд тариалалт хийсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ”Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.
Булган-Хөвсгөл аймгийн төв чиглэлийн өндөр хурдны агаарын шилэн кабелийн дамжуулах сүлжээ байгуулах тоног төхөөрөмж, материал нийлүүлэх байгууллагатай гэрээ байгуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч эхлээд байна.
”Улиастай-Алтай хотыг холбосон агаарын шилэн кабелийн сүлжээ байгуулах” арга хэмжээний шилэн кабель, дамжуулах байгууламж, холбогдох обьектуудыг байнгын ашиглалтад авахаар ажиллаж байна.
”Цэрэг цагдаагийн багийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажллагаанд бэлтгэх, оролцуулах асуудлыг зохицуулах үүрэг бүхий зөвлөлийн ажиллах журам”, ”БН Болгар Улстай батлан хамгаалах салбарт харилцаа тогтоох, батлан хамгаалах атташе харилцан солилцох тухай” зэрэг асуудлыг шийдвэрлэв. ”Цэрэг цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийн дагуу 2 хүнийг Конго Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаар ажиллуулж байна.
7 дугаар сард манай орны ихэнх нутгаар бороотой байсан ба Булган, Говь-Алтай, Баянхонгор, Орхон, Төв, Өмнөговь, Дорнод аймгуудын зарим нутгаар, Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас үер болж ихээхэн хохирол учрав. 7 дугаар сарын эцсийн байдлаар улсын хэмжээнд усанд автсан айл өрх 300, нурж урссан айл өрх 93, орон гэргүй болсон өрх 30, сэтэрсэн далан суваг-3, эвдэрсэн авто зам 1360 м.кв, живсэн автомашин 3, эвдэрч сүйрсэн автомашин 1, усанд автсан обьект 7, эвдэрсэн гүүр 1, амь үрэгдсэн хүн 15 байна. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг үндэслэн үерийн усанд урсаж, орон гэргүй болсон айл өрхүүдэд Улсын нөөцийн газраас 30 гэр олгож, нийслэлийн Засаг даргын захирамжаар амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт тус бүр 500,0 мянган төгрөг олгох зэрэг арга хэмжээ авав.
Завхан аймгийн Алдархаан, Нөмрөг, Ховд аймгийн Мөст, Баянхонгор аймгийн Галуут суманд тарваган тахлаар 4 хүн өвчилж, аймгийн БГХӨТГ, цэргийн штабуудтай хамтран хөл хорио тогтоох, өвчтөнийг тусгаарлан эмчлэх, халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг эмнэлгийн хяналтад авах ажлыг шуурхай зохион байгуулснаар халдварын тархалтыг хязгаарлаж чадлаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
2003 ОНЫ VII, VIII САРЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
/2003.06.26.-2003.08.25./
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Энэ тогтоолоор төсвийн байгууллагын санхүүжилтийг хянаж олгох талаар мөрдөж байгаа журмыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Нэгдсэн төсвийн тухай хуульд нийцүүлэн шинэчилж 2003 оны IV улирлаас эхлэн мөрдүүлэх болов. Үүнтэй холбогдуулан үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан зорилтоо хэрэгжүүлэхэд чиглүүлэн төрийн сангаас төсөвт байгууллагад санхүүжилт олгохдоо цалин, нийгмийн даатгалын шимтгэл, цахилгаан, халаалт, гадаад албан томилолт, олон улсын байгууллагын гишүүний татвараас бусад нэр төрлийн зардлыг батлагдсан төсвийн дүндээ багтаан зардал хооронд шилжүүлэн зарцуулах эрхийг төсвийн шууд захирагч нарт 2004 оны төсвийн жилээс эхлэн бүрэн хэрэгжүүлэхээр боллоо.
Төсвийн байгууллагын ерөнхий менежер байгууллагынхаа үйл ажиллагааг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Нэгдсэн төсвийн тухай хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд удирдан явуулж байгаа эсэх, орон тоо, цалингийн санг тухайн жилийн батлагдсан төсөв, Засгийн газраас баталсан тухайн салбарын орон тооны дээд хязгаарт багтаан тогтоосон эсэх, түүнийгээ хэрхэн мөрдүүлж байгаад хяналт тавьж ажиллах эрхийг эрхэлсэн сайд нарт олгов. Төсөвт байгууллагын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 13.3-т нийцүүлэн тухайн байгууллага нь зарцуулж байх зарчмыг цаашид хэвшил болгохоор журамлав.
Төрийн өмчийн эд хөрөнгө ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох, хөрөнгийн дахин үнэлгээ хийх зорилгоор төрийн өмч, өр төлбөрийн тооллогыг 2004 оны I улиралд зохион байгуулахаар шийдвэрлэв.
Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын хоорондын Хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрч, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгохоор амласан 300,0 сая ам.долларын зээлийг ашиглах талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хөгжлийн хамтын ажиллагааны зарчмын хүрээнд үргэлжлүүлэн хэлэлцээ хийхийг зөвшөөрөв. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын төрийн албан хаагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд 2001 онд олгосон 5 сая юаний буцалтгүй тусламжийн хөрөнгөөр зохион байгуулах сургалтын талаар БНХАУ-аас манай улсад суугаа ЭСЯ-тай хэлэлцээ хийв. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Хятадын талаас олгох 50 сая юаний буцалтгүй тусламжаар хэрэгжих Замын Үүд, Эрээн хотуудыг холбосон авто замыг засварлах төслийн ажлын хэсгийг байгуулав.
Дархан, Эрдэнэтийн дунд сургуулийн хүчин чадлыг сайжруулах төслийн 2 дахь үе шат, Ус цаг уурын мэдээлэлийн сүлжээг сайжруулах төслийн 2 дахь үе шат, Хүний нөөцийн хөгжлийн төслийн 3 дахь үе шатны зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх талаар Монгол, Японы Засгийн газар хооронд Ноот бичиг солилцов. Японы Засгийн газарт Монголын талаас 2004-2005 онд хэрэгжүүлэхээр хүсэлт болгон тавих төслүүдийн саналыг салбарын яамд болон Японы ЭСЯ, ЖАЙКА байгууллагын төлөөлөгчидтэй тохиролцож, Гадаадын зээл, тусламжийг зохицуулах зөвлөлийн болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зөвшөөрөв.
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2003 оны төсөвт тусгагдсан 850,0 сая төгрөгийг улс, аймаг, сумын хадлан, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, аймаг дундын отрын нөөц нутгийг сэргээх, тохижуулах арга хэмжээнд зарцуулахаар болов. Мөн 2003 оны 7 дугаар сард болсон үерийн улмаас хохирол гарсан зарим сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн засварт шаардлагатай байгаа 45,5 сая төгрөгийн хөрөнгийг нэмж гаргахаар болов. Түүнчлэн Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын эрчим хүчний үйлдвэрийн 2003-2004 оны өвлийн бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дизелийн цахилгаан станцуудын их засварт шаардагдах 620,0 сая төгрөгийг 2003 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын батлагдсан төлөвлөгөөний дүнд зохицуулалт хийж санхүүжүүлэхээр шийдвэрлэв.
Ирэх оны төсвийн төслийн хэмжээ хязгаар, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төслийг боловсруулах товч зааврыг боловсруулж яамд, аймаг, нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчдад хүргүүлэв. Орон нутгийн 2004 оны төсвийн орлого, зарлагын хяналтын тоог нэгтгэж орон нутгийн санхүүгийн дэмжлэг, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын тооцоог хийж байна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2004 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл болон дунд хугацааны (2005-2006) төсөөллийн тооцоо, танилцуулгыг боловсруулж байна.
Төрийн сангийн нэгдсэн дансанд улсын төсөвт байгууллагуудын харилцах дансны сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг удирдах, хөрөнгийн эргэлт, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн санхүүжилтийг цаг хугацаанд нь олгох үүднээс төсөвт байгуулагын дансны чөлөөт үлдэгдлийн эх үүсвэрийг төсвийн санхүүжилтэд зарцуулах журмыг батлан мөрдүүлж байна.
Монгол Улсын төсвийн 2003 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр улсын төсөвт 230.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 235.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төлөвлөгөөг 101.9 хувиар биелүүллээ. Энэ нь 2001 оны мөн үеэс 80.0 тэрбум төгрөг буюу 50.3 хувиар, 2002 оны мөн үеэс 63.7 тэрбум төгрөг буюу 36.3 хувиар тус тус өссөн байна. Оны эхний хагас жилд улсын төсвөөс 195.1 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийсэн нь 2001 оны мөн үеэс 46.3 тэрбум төгрөг буюу 64.9 хувиар, 2002 оны мөн үеэс 32.2 тэрбум төгрөг буюу 37.7 хувиар илүү байна. Эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлтэй холбогдуулан төсөв хэмнэх, шуудан холбоо, эд хогшил худалдан авах зардалд анхаарч ажиллахын хамт хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хугацаанд нь олгох, Засгийн газрын нөөц хөрөнгийг 500,0 сая төгрөгөөр бүрдүүлэх арга хэмжээ авахаар болов.
Нэгдсэн төсвөөс санхүүждэг нийт байгууллага, төвлөрсөн арга хэмжээний зарцуулалтын эрхийн баталгааг сар бүр хянан баталж, батлагдсан хуваарийн дагуу 7, 8 дугаар сард улсын төсвөөс 54,2 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт олгов. Төсвийн шууд ба төвлөрүүлэн захирагчдын 200 гаруй төсөвт байгууллага болон орон нутгийн 2003 оны II улирлын төсвийн гүйцэтгэлийн тайлангийн нэгтгэлийг хийж байна.
Ядуурлыг бууруулах стратегийн Итгэлцлийн сангийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн зардлыг боловсруулж, Дэлхийн банкаар батлуулав. Итгэлцлийн сангаас Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн баримт бичгийг хэрэгжүүлэхтэй уялдуулан Дэлхийн банк 259.0 мянган долларын дэмжлэг үзүүлэхээр тогтсон байна.
БНХАУ-ын 5 сая юаны буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн 1500 тн гурил, 500 тн цагаан будаа, 500 тн шар будааг хүлээн авч, түүнийг борлуулах, орлогыг тусгай санд төвлөрүүлэх талаар Улсын нөөцийн газартай гэрээ байгуулж, борлуулалтын үйл ажиллагааг эхлүүлэв. Тусгай санд 551,8 сая төгрөгийг төвлөрүүлэх юм.
АХБ дахь Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Гэр хорооллын ядуурлыг бууруулах” төслийг эхлүүлэв.
Солонгосын Хөгжлийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй Оюуны түншлэл хөтөлбөрийн хүрээнд “Экспортод тулгуурласан эдийн засгийн өсөлт, Солонгосын хөгжлийн туршлага” сэдэвт хамтарсан судалгааны ажлаар ирсэн Солонгосын олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн судлаач нар Монголд ажиллах хугацаанд Санхүү, эдийн засгийн яам, Үйлдвэр, худалдааны яам, Худалдаа, хөгжлийн банк, Говь ХХК, Самсунг компани, Монгол-Амикал компаний удирдлагатай уулзав.
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Хөвсгөл, Алтай, Хонхорын станцуудын радио өргөн нэвтрүүлгийн хүчин чадлыг сайжруулах төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, Мөрөн, Алтай хотын нэвтрүүлгийн станцыг ашиглалтад хүлээн авлаа. Татварын салбарт ЖАЙКА-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Япон Улсын Засгийн газраас олгосон Төслийн бус буцалтгүй тусламжаас үлдсэн мөнгийг Монголын дансанд шилжүүлэв.
Гадаадын зээл, тусламжийг зохицуулах зөвлөлийн IV, V хуралдааныг зохион байгуулж, нийт 14 асуудлыг хэлэлцүүлэв. Тухайлбал, Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаанаар хэлэлцүүлэх болон БНХАУ-ын талд тавих төслүүдийг бэлтгэн зөвшөөрүүлэв.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Даян дэлхийн байгаль орчныг хамгаалах сангийн Итгэмжлэгдсэн сангийн нэмэлт санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав. Засаглалын шинэчлэлийн хоёр дахь хөтөлбөр болон засаглалын шинэчлэлийн техник туслалцааны зээлийн гэрээнүүдийг Филиппиний Манила хотноо АХБ-ны төвд хэлэлцэн тохиролцож, үзэглэв.
АНУ-ын Засгийн газраас авах 10 сая ам.долларын буцалтгүй тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газрын хоорондын Хэлэлцээрт гарын үсэг зурав.
АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсад хэрэгжүүлж буй нийт төслүүдийг шалгах хэсэг, СЭЗЯ болон төслийг хэрэгжүүлэх нэгжүүдтэй уулзан, шалгалт хийсэн үр дүнгийн талаар Харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол Улсын Засгийн газар, АХБ хооронд үйлдэж, гарын үсэг зурав. “Орон сууцны санхүүжилт” төсөл, “Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйг хөгжүүлэх” 2 дахь шатны төслийн явц байдал, хэрэгжилтийг шалгах АХБ-ны ажлын хэсэгтэй хамтран ажиллаж “Орон сууцны санхүүжилт” төслийн чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, боловсон хүчний суурийг бэхжүүлэх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх тухай Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны холбогдох төлөөлөгчидтэй уулзаж гэрээний нөхцөл, болзлын талаар хэлэлцэж тохиролцов.
УИХ-аар бүс нутгийн хөгжлийн стратегийг хэлэлцүүлж батлууллаа.
Азийн бүтээмжийн төв, Үндэсний бүтээмжийн төвтэй хамтран Жижиг, дунд үйлдвэрийн бүтээмжийн асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулав.
Үндэсний үйлдвэрлэл, худалдааны төвийг байгуулан, үйл ажиллагааг эхлүүлэв.
Монгол-Японы эдийн засгийн зөвлөлдөх хорооны хурлыг зохион байгууллаа.
Геологи, эрдэс баялгийн бодлого, зохицуулалтын талаар
Монгол-Оросын Засгийн газар хоорондын “Эрдэнэт үйлдвэрийн тухай” хэлэлцээрийг УИХ-д соёрхон батлуулахаар Засгийн газарт оруулав.
Тэргүүлэх чиглэлийн салбаруудын тоног төхөөрөмжүүдийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай тушаал гарган, мөрдүүлж байна.
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн усан хангамжийн газрын доорх эх үүсвэрийн эрэл, урьдчилсан ба нарийвчилсан хайгуулын ажлын геологийн даалгаврыг батлан, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэв.
Асгатын мөнгө-холимог металын ордыг ашиглах үйлдвэрийн бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Улсын төсвөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын хээрийн ажлын явцад “Шуурхай хяналтууд”-ыг зохион байгуулав.
ӨМӨЗО-нд Оюу толгой, Таван толгойн ордуудын асуудлаар зөвлөлдөх уулзалтад оролцож, Хятадын төлөөлөгчдийг ҮХЯ-нд хүлээн авч, санал солилцов.
Герман Улсын геологи, уул уурхайн GBR байгууллагатай хамтран “Уул уурхайн үйлдвэрлэл дэх уул уурхайн болон байгаль орчны хяналт” сэдэвт төслийн төлөвлөлтийн семинарыг зохион байгуулав.
Чех Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэх “Эрдэнэт” орчмын экологийн судалгаа төслийн протокол, төслийг хэрэгжүүлэх гэрээг байгуулав.
Монгол-Японы Эдийн засгийн хорооны үйл ажиллагааны хүрээнд Япон-Монголын эдийн засгийн хорооны дарга Иточу пүүсийн ерөнхийлөгч М.Мурофиши тэргүүтэй Японы төлөөлөгчдийг хүлээн авч, хамтын ажиллагааны асуудлуудаар уулзалт хийж, семинар зохион байгуулав.
Монгол-Оросын худалдааг либералчлах ажлын хэсгийн IV хуралдааныг зохион байгуулж, хамтын ажиллагааны протоколд гарын зсэг зурав.
Завхан, Архангай, Дорнод болон Өмнөговь аймгуудад бөөний худалдааны сүлжээ байгуулах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, 9 дүгээр сараас үйл ажиллагааг нь жигдрүүлэхээр төлөвлөж байна.
БСШУ-ны сайдын урилгаар ХБНГУ-ын Холбооны Боловсрол, судалгааны яамны төрийн нарийн бичгийн дарга В.Д.Дүдэнхаузен тэргүүтэй төлөөлөгчид албан ёсоор айлчлав. Айлчлалын үеэр “Шинжлэх ухаан, технологи, боловсролын салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр” байгуулав.
“Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт гадаадын багш, мэргэжилтэн авч ажиллуулах тухай журам”-ыг шинэчлэн баталлаа.
Эдийн засгийн удирдлагын талаар:
Аймаг, нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын норматив, төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид дээд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох сургалтын зардлын жишгийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын тогтоолоор батлав.
БСШУ-ны салбарын 2004 оны төсөв, 2005-2006 оны дунд хугацааны төсвийн төсөөлөл, БСШУ-ны 2004 оны болон 2005-2006 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөл боловсруулав.
АХБ, Нордикийн хөгжлийн сангийн шугамаар ЕБС-ийн хичээлийн болон дотуур байрны засварын ажлын тендер зарлан гүйцэтгэгч 13 компанийг шалгаруулсны гадна 10 сургуулийн барилгын засварын ажлын тендерийг зарлаад байна.
Нийгмийн эмзэг бүлгийн болон 4 ба түүнээс дээш хүүхэд нь ЕБС-д зэрэг суралцдаг өрхийн хүүхдэд хичээлийн хэрэглэлийг 9 дүгээр сарын 1-ний дотор бүрэн хангахаар шийдвэрлэв.
Хөдөө, орон нутгийн ЕБС-ийн багш дутагдалтай байгаа газарт багш ажиллуулахад нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр БСШУЯ, СЭЗЯ-наас 18.0 сая төгрөгийг Сургалтын төрийн сангийн эргэн төлөлтөөс гаргахаар шийдвэрлэв.
Бага, дунд боловсролын талаар:
Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг тус сумын ерөнхий боловсролын сургуультай нэгтгэн Мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болгон өөрчлөн зохион байгууллаа.
Ватиканы суурин төлөөлөгчийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсад албан бус боловсролын үйл ажиллагаа явуулж буй Төв аймгийн Зуунмод, УБ хотын Баянгол дүүргийн сургуулиудад сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлаар шинжээчийн баг ажиллуулан холбогдох дүгнэлтийг сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв.
“Сургуулийн өмнөх боловсролыг дэмжих нь” 1,4 сая фунт стерлингийн төсөвт өртөгтэй төслийг Хүүхдийг ивээх сан /Англи/-тай хамтран боловсруулж, санхүүжүүлэгч байгууллага болох Английн Засгийн газрын Олон улсын хөгжлийн департаментэд хүргүүлэхээр бэлэн болгоод байна. Энэхүү төсөл хэрэгжснээр сургуулийн өмнөх боловсролын салбарт томоохон ахиц өөрчлөлт гарах юм.
“Сургуулийн өмнөх байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт ярилцлага зохион байгуулав. Уулзалтад холбогдох яамд, байгууллагуудаас гадна сургуулийн өмнөх боловсролын салбарт төсөл хэрэгжүүлж буй НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийг ивээх сан /Англи/, СОРОС-ын сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага зэрэг хандивлагчид оролцон харилцан мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, арга хэлбэрээ тогтов.
2003-2004 оны хичээлийн жилээс бага, дунд боловсролын салбарт агуулгын шинэ стандартыг туршиж эхлэхтэй холбогдуулан аймаг, нийслэлд багш нарын бага хурал, сургалт-семинарыг зохион байгуулав. Бага хурал, сургалт-семинараар “ЕБС-ийг 11 жилийн тогтолцоонд шилжүүлэх бэлтгэл ажлын явц, үр дүн, цаашид авах арга хэмжээ болон өнгөрсөн хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, 2003-2004 оны хичээлийн жилийн зорилтын тухай” аймаг, нийслэлийн Засаг дарга, Боловсрол, соёлын газрын дарга нарын илтгэлүүдийг хэлэлцсний зэрэгцээ “Боловсролын шинэ стандартын менежмент” сургалтыг зохион явуулав. Түүнчлэн 2003-2004 оны хичээлийн жилд зориулан “Багш” сонины тусгай дугаар бэлтгэн хэвлүүлж, сургууль багш нарт хүргүүллээ.
Боловсролын хуулинд “Багш нь багшлах эрхтэй байна” гэж заасны дагуу “Багшид багшлах эрх олгох, хасах журам”-ыг гарган Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулан даган мөрдөхөөр болов. Энэхүү журмын дагуу хүүхдийн цэцэрлэг, ЕБС-ийн багшид багшлах эрх олгох ажлыг 2003 онд багтаан хийх юм.
Японы Осака хотын Боловсролын төвтэй хамтран “Монголын багш нарын мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөө” төслийг боловсруулав. Энэ төслөөр аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга, арга зүйчдээс жил бүр 10 хүнийг Японд сургаж, орон нутагт багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөөг зохиох, сургалт явуулах, үр дүнг тооцох арга зүйд сургана.
Соёл, урлагийн талаар:
Монголын соёлын өдрүүдийг ОХУ-д зохион байгуулав. Энэ үеэр урлагийн тоглолт, “Өнөөгийн Монгол орон” сэдэвт фото зургийн үзэсгэлэн, Монголын кино өдрүүд, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийг харуулсан уран зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээг явууллаа.
Ардын хувьсгалын 82 жилийн ой-үндэсний их баяр наадмын хүрээнд төрийн хүндэтгэлийн концерт, Монгол хувцас, гоёл чимэглэлийн үзүүлбэр,үдшийн цэнгүүн зэрэг соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулав.
Монголд зочлох жилийн ажлын хүрээнд монгол үндэсний хувцас, гоёл, чимэглэлийг сурталчлах арга хэмжээг 4 аймаг, 6 дүүргээс шалгарсан 54 ардын авьяастны 70 бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулан дүгнэв.
Түүх соёлын зарим үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоох асуудлыг шийдвэрлэв.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Драмын театрын дуу, гэрлийн техникийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх нот бичигт гарын үсэг зурлаа.
Ховд аймагт Бүсийн төв сургууль, цогцолбор сургуулиудын номын санч нарын сургалтыг явуулж, Баруун бүсийн урлагийн наадмыг Говь-Алтай аймагт зохион байгуулав.
Болгарын Бургас хотноо 8 дугаар сард зохиогдох Ардын урлагийн наадамд Уурхайчин соёлын ордны уран бүтээлчдийг оролцууллаа. Мөн БНХАУ-тай байгуулсан соёлын хамтын ажиллагааны дагуу улсын болон орон нутгийн номын сан, музейн ажилтнууд харилцан туршлага солилцохоор айлчилж байна.
2003 оны 8 дугаар сарын 22-29-нд Хүүхэд, залуучуудын номын яармаг худалдааг Сод-пресс, Английн хүүхдийг ивээх сан, Инфо сонин, FM 107.5, UBS child, Монголын залуучуудын холбоо “Алтан алим” ХХК-тай хамтран зохион байгуулав.
Эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны технологи, стандартын хэрэгжилт, тусламж, үйлчилгээний чанарын шаардлага хангасан хувийн хэвшлийн 35 эмнэлэгт магадлан итгэмжлэл олгож, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олголоо.
“Химийн бодисын хаягдлыг байгаль орчинд халгүйгээр цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах технологийн аргачилсан заавар”, “Аюултай, хортой химийн бодис агуулсан бүтээгдэхүүний жагсаалт”, “Аюултай, хортой химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг импортлох, тээвэрлэх, ашиглах үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг тус тус батлан мөрдүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрааас АХБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил” хөтөлбөрийн шугамаар нийлүүлсэн нэг бүр нь 41,7 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн тоноглогдсон эмнэлгийн түргэн тусламжийн 2 автомашиныг нийслэлийн яаралтай тусламжийн төвд олгов.
Сумын эмч нарын анхдугаар чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулж, сумын эмнэлгийн хөгжлийн одоогийн байдал, цаашдын зорилтын талаар хэлэлцэж, уриалга, зөвлөмж гаргав. Чуулга уулзалтад 400 орчим төлөөлөгч, эмч мэргэжилтнүүд оролцов.
ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа төслүүдийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор холбогдох ажилтнуудыг хариуцуулан томилж, ЭМЯ-ны халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтний ажил үүргийн хуваариас ХДХВ/ДОХ/БЗДХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх асуудлыг Глобаль сангийн төсөлд шилжүүлэхээр шийдвэрлэв.
ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Мэдээллийн тогтолцооны зөвлөх доктор Чон манай улсад ирж, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Клиникийн II эмнэлэг дээр хэрэгжүүлж буй эмнэлгийн дотоод сүлжээ байгуулах, өвчтөний цахим бүртгэл нэвтрүүлэх хэрэгжилтийн явцтай танилцах зорилгоор ажиллав. Уг айлчлалын хугацаанд эмнэлгийн мэдээллийн тогтолцооны программ хангамжийг боловсронгуй болгох саналуудыг боловсруулж зөвлөмж гаргаснаас гадна уг төслийн хүрээнд зарим нэмэлт тоног төхөөрөмж авах санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн нь чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Сумын түвшингээс эрүүл мэндийн мэдээ, мэдээллийг үндэсний түвшинд хүргэх зорилгоор ашиглах боломжтой энгийн программ хангамжийг нэвтрүүлэх туршилтыг Норвеги Улсын Ослогийн их сургуулийн профессор Йон Бра-гийн дэмжлэгтэйгээр ЭТУГ-ын Статистик мэдээллийн алба, Төв аймгийн Эрүүл мэндийн газарт хэрэгжүүлж эхэллээ.
Япон Улсын Засгийн газрын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын шугамаар ирсэн 75,9 сая төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг зохиомол амьсгалын аппаратыг ХӨСҮТ, ЭНЭШТ, ЭМЯ-ны нөөцөд хуваарилан олголоо.
АХБ-ны “Эрүүл мэндийн салбарын хөгжил” хөтөлбөрийн хөрөнгөөр авсан 551,54 еврогийн үнэ бүхий SARS-ын лабораторийн оношлогооны аппаратыг ХӨСҮТ-д хүлээлгэн өгөв.
“Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар”-ыг батлан аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газар, нэгдлийн сүрьеэгийн кабинетыг 2003 оны III улиралд багтаан одоогийн төсөв, орон тоондоо багтаан диспансер болгон зохион байгуулж, эмч сувилагч, оношлогоо эмчилгээний багаж аппаратаар хангаж, халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөний хавьтлын үзлэгийг жилд 2 удаа зохион байгуулж, өвчлөгсдийг бүрэн эмчлэх нөхцөлөөр хангаж мэдээг ХӨСҮГ-т хагас, бүтэн жилээр ирүүлж байхаар болов.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Баянзүрх сумдын нутгийн зарим хэсгийг хамарсан Улаан тайга, Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд сумдын нутагт хамаарах Хөгнөхаан уул, Тана гол, Монгол элс орчмын газар нутаг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Тариалан сумдын хилийн заагт орших Намнан уул, Булган аймгийн Бугат сумын нутагт орших Хан Жаргалант уул, Дундговь аймгийн Гурвансайхан, Говь-Угтаал сумдын хилийн заагт орших Их газрын чулуу зэрэг нийт 270,0 мянган га талбай бүхий газар нутгийг УИХ-ын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авлаа.
Байгалийн ургамлын талаарх төрийн чиг үүргийг төрийн бус мэргэжлийн байгууллагад шилжүүлэх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Байгаль орчныг хамгаалах холбоо, Монгол орны байгалийн ургамлыг хамгаалах “Ургамал” холбооны хамтарсан консерциум гэрээний үндсэн дээр гүйцэтгэхээр болов.
Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх талаар үзүүлэх сургуулийг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Тэрэлж, Богдхан уулын дархан цаазат газрын Чандмана зэрэг газруудад 2 удаа зохион байгуулж аймгуудын Байгаль орчны албадын дарга нар, байгаль хамгаалагчид нутгийн иргэд 300 орчим хүн оролцов.
БНСУ-ын Байгалийн өвийг хамгаалах захиргааны төлөөлөгчид Байгаль орчны яаманд айлчилж Байгаль хамгаалах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэн БНСУ, Монгол Улсын хооронд нүүдэллэн нисдэг шувуудыг хамгаалахад хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохиролцов.
ДХХААБ-ын санхүүжилтээр хэрэгжих “Монгол Улсад ойн хортонтой тэмцэхэд яаралтай тусламж үзүүлэх” төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.
Рамсарын конвенцийн Олон улсын ач холбогдол бүхий газруудын жагсаалтанд Монгол орны 5 нуурыг бүртгүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Азийн бүсийн цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах “Сэдэвчилсэн сүлжээний хөтөлбөр 5” нээлтийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хуралд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн нарийн бичгийн дарга нарын газрын удирдах албан тушаалтнууд, НҮБ-аас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгчийн газрын удирдлага, Японы ЖАЙКА байгууллагын албан ёсны төлөөлөгч, гадаадын нийт 14 орны төлөөлөгчид, Япон Улсын олон нийтийн байгууллагын төлөөлөгчид болон Монголын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах утаагүй түлш бэлтгэх чиглэлээр хэрэгжих төслийн асуудлаар төсөл хэрэгжүүлэгч талынхантай уулзалт ярилцлага зохион байгуулав. Солонгос Улсаас авто машины хорт утааг хэмжих тоног төхөөрөмж 2 ширхэгийг байгаль орчны төв лабораторид хүлээлгэн өгснөөр агаарын бохирдлыг нарийвчлан хэмжиж хянах боломжтой боллоо.
Ахуйн болон үйлдвэрлэлийн хаягдлын тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэв.
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж хэлэлцүүлэхтэй холбогдуулан “Хаягдал усанд төлбөр ногдуулах тухай”, “Хот, суурингийн ариутгах татуургын ашиглалтын тухай”, “Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай” “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал боловсруулж Усны тухай хуультай багц байдлаар оруулж хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд гадаргын усны нэгдсэн үзлэг тооллого явуулж, одоогийн байдлаар 12 аймгийн гадаргын усыг тоолж, 100.000-н планшет дээр гол горхи булаг рашааныг тэмдэглэн, тооллогын тухай материалыг эмхэтгэн орон нутгийн байгаль хамгаалах албадад актаар хүлээлгэн өгөөд байна.
Ойн хайгуул судалгааны ажлыг Хөвсгөл аймгийн Цагаан нуур, Улаан уул, Ханх, Ренчинлхүмбэ сумдуудын 600.0 мянган га талбайд хийлээ.
Агаар бохирдуулсны хариуцлагын тухай Монгол Улсын хуулийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв.
8 дугаар сард Архангай, Хэнтий, Төв, Завхан, Булган, Хөвсгөл аймагт хөнөөлт шавьжтай тэмцэх ажил, Богд ууланд Шьютте өвчний устгалт хийсэн ба оны эхнээс 30.0 мянган га талбайд хөнөөлт шавьж өвчний устгалт хийх ажлыг зохион байгуулав.
Ойг тарьж ургуулах ажлын хүрээнд улсын хэмжээгээр урьдчилсан гүйцэтгэлээр 6000 га талбайд ойг нөхөн сэргээх ажил хийгээд байна.
Өвөрхангай аймгийн Онги, Таацын голууд дээр гар аргаар алт олборлож буй иргэдэд тэдгээр голын усны нөөц, өнөөгийн байдал, цаашид усгүй болох аюул нүүрлэж байгаа талаар Өвөрхангай аймгийн байгаль хамгаалах албатай хамтарч ухуулга хийж зурагт хуудас тараав.
Төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага барилга обьект барихад инженерийн шугам сүлжээнд холбогдох шаардлагад нийцүүлэн Байгаль орчны сайдын тушаалаар батлагдсан “Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэв.
Зүүн Азийн Шим Мандлын нөөц газрын сүлжээний VIII хуралдааныг Хустайн байгалийн цогцолборт газарт зохион байгуулав. Хуралд БНСУ, БНАСАУ, БНХАУ, ОХУ, Монгол, Японы төлөөлөгчид оролцлоо. Хурлаар улс бүр Хүн ба шим мандлын сүлжээний талаар илтгэл тавьлаа. Мөн Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалт, менежментийн талаар хэлэлцээд Хустайн байгалийн цогцолборт газарт хамгаалалт, менежмент хэвийн хэмжээнд явж байна гэсэн дүгнэлт өглөө.
Энхтайвны корпусын Монголд ажиллах XIV группын сайн дурын мэргэжилтнүүд, хамтран ажиллагчдын семинар Дархан хотод зохион байгуулагдсан болно. Тус семинараар Байгаль орчны чиглэлээр ирсэн болон Тусгай хамгаалалттай газар нутагт ажиллах мэргэжилтнүүдийг хүлээн авч, хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрсэн болно.
Улаанбаатар хотод Ази Номхон далайн бүсийн орнуудын хэмжээний олон улсын байгаль орчны стратегийн төвөөс зохион байгуулсан IV чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Монголын зүүн хойд хэсгийн экосистемийн урсгал усанд алтны уурхайнуудын нөлөөлөх судлах, экологийн мониторинг явуулах болон стратегийн менежментийн үндсийг боловсруулах нь хэмээх Монгол, Германы судалгааны хамтарсан төслийн талаархи харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурав.
Дэлхийн Банкны тусламжтайгаар “Байгаль орчны менежментийн чадавхийг үндэсний болон орон нутгийн түвшинд дээшлүүлэх” төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн эхний шатны буюу байгаль орчны үнэлгээ хийх чадварыг дээшлүүлэх хэсэг нь 2003 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хэрэгжих юм.
БНХАУ-ын Кунмин хотод болсон НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллагын Ази Номхон далайн ойн Комиссоос зохион байгуулсан ойн түрэмгий хортон шавьжтай тэмцэх бага хуралд оролцлоо. Хурлаас Ази Номхон далайн бүс нутагт ойн түрэмгий хортон шавьжтай тэмцэх нэгдсэн сүлжээг байгуулахаар болж үүнд Ази Номхон далайн ойн комиссын гишүүний хувьд Монгол улс тус сүлжээнд хамрагдахаар боллоо.
Монгол, Кувейтын Байгаль орчны яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Кувейт Улсын Үндэсний телевизийн найруулагч Абдаллах Ал Мехиал Монгол орны нийт 12 аймгийн нутгаар зочилж манай орны үзэсгэлэнт байгаль орчин, өв соёлын талаар баримтат кино, нэвтрүүлэг хийлээ.
Монгол Улсын БОЯ, Дэлхийн Байгаль хамгаалах сангийн хооронд хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.
Монголын ойн чуулгатай хамтран Хиого мужийн Хүрээлэн буй орчны дэвшлийн нийгэмлэгтэй хамтран “Монгол орны ойн нөхөн сэргээлт” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулав.
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Цаг уурын мэдээллийн сүлжээг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх тухай санамж бичигт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Япон Улсаас тус улсад суугаа Элчин сайд ноён Тода нар гарын үсэг зурав. Уг төсөл энэ оны II хагасаас эхлэн хэрэгжих юм.
Энэ сард зохиосон хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээний дундаж таарц нийт нутгаар 90.4%, Улаанбаатар хотоор 89,7%, нарийвчилсан мэдээний дундаж таарц нийт нутгаар 90.1%, Улаанбаатар хотод 92.8%-тай байв.
7 дугаар сард Улаанбаатар хот, Орхон, Төв, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Говь-Алтай аймгийн зарим нутгаар хүчтэй аадар бороо орж, үер болсны улмаас ихээхэн хохирол учрав. Эдгээр цаг агаарын гамшигт үзэгдлүүдийг тодорхой хугацааны өмнөөс урьдчилан илрүүлж, Улсын Иргэний хамгаалалтын газар, Байгалийн онцгой комисс, төмөр замын албанд шуурхай мэдээлж чадсан байна. Мөн дохиоллын системээ ашиглаж Улаанбаатар хотын ард иргэдэд сэрэмжлүүлсэн.
2003 оны 8 дугаар сард олон улсын шугамд ниссэн 140, орон нутгийн шугамд ниссэн 293 нислэгийн цаг агаарын мэдээгээр үйлчилсэн. Нийт мэдээний дундаж таарц 98,6%. Цаг агаарын мэдээний хангалтаас шалтгаалан нислэгийн саатал гараагүй.
Бүгд Нйрамдах Чех Улсын Засгийн газрын 2003 оны хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад албан ёсны буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн асуудлыг судлан үзэж, “Зүүн өмнөд Монголын Дорноговь аймгийн нутагт цөлжилттэй тэмцэх”, “усны эх үүсвэрийн менежментийг сайжруулах, усны аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах” төслийг хэрэгжүүлэх гэрээг боловсруулж, гарын үсэг зурахад бэлэн болгоод байна.
2003 оны хаврын тариалалтын мэдээг улсын хэмжээнд нэгтгэн, тарилангийн дүнг нэгтгэв. Энэ онд 207,6 мянган га-д үр тариа, 7,8 мянган га-д төмс, 4,6 мянган га-д хүнсний ногоо нийтдээ 220,0 мянган га талбайд тариалалт хийсэн байна.
Өвөрхангай, Говь-Алтай аймгийн 4 суманд химийн аргаар царцаатай тэмцсэн ажлын тайланг хүлээн авч, холбогдох зардлын тооцоогхийж дуусгав. Дээрх 2 аймагт нийт 12,0 мянган га-д 94,7 хувийн үр дүнтэйгээр уг ажлыг гүйцэтгэсэн байна.
Шилмэл хээлтүүлэгч хөтөлбөрт 90,0 сая төгрөгийн санхүүжилт авч шалгарсан төсөл холбогдох арга хэмжээг санхүүжүүлэв.
Ургамал хамгааллын арга хэмжээний санхүүжилтэд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлөөс 2 актын 720,6 мянган төгрөгийг барагдуулав.
“Цэнгэг ус, ургамлын ханд, жимс, жимсгэний үйлдвэрлэл-Шинжлэх ухаан технологийн асуудлууд” сэдэвт онол-үйлдвэрлэлийн бага хурлыг зохион байгуулав.
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай хэрэгжүүлэх “Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр”-ийн эхлэлийн семинарыг зохион байгуулав.
“Ногоон хувьсгал-2003” улсын хэмжээний үзүүлэх сургуулийг Төв аймгийн Жавхлант, Борнуур, Батсүмбэр сумдад Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулав. Үзүүлэх сургуульд 18 аймгийн 105 төлөөлөгч оролцож, арга туршлагаа солилцов.
Увс аймагт зохиогдсон “Эрчимжсэн газар тариалан” үзүүлэх сургууль болон “Ногоон хувьсгал”, “Үр” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь үзэж танилцав. Увс аймаг нь “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногоо 158 га, жимс 6 га-д тариалж, нийт 1600 орчим ядуу өрхийг хамруулан хэрэгжүүлж байна.
Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Хөвсгөл аймгийн Мөрөн-Бүрэнтогтох, Архангай аймгийн Тариат-Хөвсгөл аймгийн Жаргалант, Говьсүмбэр аймгийн Шивээговь-Дундговь аймгийн Баянжаргалан сумдын төвийг холбох өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг барих гүйцэтгэгч, Өвөрхангай аймгийн Тарагт-Хайрхандулаан, Дорноговь аймгийн Дэлгэрцогт-Адаацаг сумдыг төвлөрсөн эрчим хүчний системд холбох өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын зураг төсвийн гүйцэтгэгчийг шалгаруулав.
”Зургийн ерөнхий инженер /архитектор/-ын дүрэм”-ийг шинэчлэн батлав.
2003 онд барилгын салбарт шинээр боловсруулах шинжлэх ухаан, технологийн 6 төслийн гэрээг байгуулж батлуулсан.
Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ”Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.
”Бензинээр хөдөлдөг хөдөлгүүртэй автомашины утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөх дээд хэмжээ ба хэмжих арга” зэрэг техникийн хяналтын чиглэлийн 6 стандартыг батлав.
Хойд туйлын агаарын замуудын ашиглалтын тухай Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага ИКАО, Олон улсын иргэний агаарын тээвэрлэгчдийн байгууллага ИАТА болон Монгол, Орос, Хятад улсуудын хамтарсан хурлаас POLAR-2 агаарын замын ашиглалтыг сайжруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан. Агаарын тээврийн компаниуд SERNA-Улаанбаатар-BU-MORIT чиглэлээр огцом эргэлттэйгээр нисэх шаардлага гарч байгаа нь агаарын замын ашиглалт, нислэгийн аюулгүй ажиллагааны хангалтад сөргөөр нөлөөлж байгаа зэрэгтэй холбогдуулж SERNA-Улаанбаатар-MORIT гэсэн чиглэлийн агаарын замыг шинээр нээж ашиглах тухай асуудлыг зөвшилдөх зорилгоор асуудлыг БХЯ-нд тавьж шийдвэрлүүлэв.
”Төрийн байгууллагуудын мэдээллийн сүлжээг шинэчлэх төсөл”-ийн тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн ”Төсөл хэрэгжүүлэх тухай” тогтоол гаргалаа.
”Монгол зочлох жил”-ийн хүрээнд ”Бахархалт үндэсний хувцас” наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
Монголд ирэх сонирхолтой жуулчид, зочдыг бүрэн тээвэрлэн авчрах зорилгоор агаарын хөлгүүдийн ашиглалтыг сайжруулах, ачаалал ихтэй чиглэлүүдэд нэмэгдэл нислэгүүдийг зохион байгуулах ажлын хүрээнд Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нэмэгдэл нислэгийг зохион байгуулав. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалтай холбогдуулж Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн нэмэгдэл нислэгийг 2 удаа зохион байгуулав.
Азид аялал жуулчлалыг сэргээх сэдвээр зохион байгуулагдсан Азийн форум-д оролцов. Азийн аялал жуулчлалыг сэргээх, хөгжүүлэхэд тус бүс нутгийн орнууд бие биендээ харилцан туслалцаа үзүүлэх зорилгоор Гон конгийн тунхаглалыг гаргалаа.
Булган-Хөвсгөл аймгийн төв чиглэлийн өндөр хурдны агаарын шилэн кабелийн дамжуулах сүлжээ байгуулах тоног төхөөрөмж, материал нийлүүлэх байгууллагыг шалгаруулж, гэрээ байгуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч эхлээд байна.
”Улиастай-Алтай хотыг холбосон агаарын шилэн кабелийн сүлжээ байгуулах” арга хэмжээний шилэн кабель, дамжуулах байгууламж, холбогдох обьектуудыг байнгын ашиглалтад авахаар ажиллаж байна.
5. БАТЛАН ХАМГААЛАХ, ГАДААД БОДЛОГО:
БАТЛАН ХАМГААЛАХ
”Аврагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл, үзэл баримтлалыг эцэслэн боловсруулав.
”Цэрэг цагдаагийн багийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд бэлтгэх, оролцуулах асуудлыг зохицуулах үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүн”, ”Цэрэг цагдаагийн багийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажллагаанд бэлтгэх, оролцуулах асуудлыг зохицуулах үүрэг бүхий зөвлөлийн ажиллах журам”, ”БН Болгар Улстай батлан хамгаалах салбарт харилцаа тогтоох, батлан хамгаалах атташе харилцан солилцох тухай” зэрэг асуудлыг шийдвэрлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталсан ”Зэвсэгт хүчний тайван болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч”-ийн дагуу Зэвсэгт хүчний байлдааны цагийн орон тооны нийт хэрэгцээг тооцон гаргаж, дайчилгааны даалгаврыг шинэчлэн тодотголоо.
Цэргийн сургалт бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу гэрээт цэргийн I, II жилийн цэргийн албан хаагчидтай мэргэжлийн бэлтгэл, байлдааны болон тусгай үүрэг гүйцэтгэх жигдрэлтийг хангах сургалт, хугацаат цэргийн албан хаагчидтай мэргэжлийн бэлтгэл, салааны жигдрэлтийг хангах сургалтыг зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллав.
Монгол Улс, АНУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны 2003 оны төлөвлөгөөний дагуу Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын олон үндэстний төлөвлөлтийн өргөтгөсөн багийн команд-штабын сургуулийг зохион байгуулж явууллаа. Уг сургуульд 23 орны 137 цэргийн штабын мэргэжилтнүүд оролцов.
”Монгол Улс, АНУ-ын хамтарсан хээрийн сургуулийн тухай”, ”Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисэх бүрэлдэхүүний дадлагыг ОХУ-ын сургалтын төвд хийлгэх тухай”, ”Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг орон нутагт батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн байрыг ашиглан бэлтгэх тухай” зэрэг асуудлыг шийдвэрлэв.
БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд үзүүлж буй буцалтгүй тусламжийн барааг хүлээн авч хуваарилах ажлыг зохион байгуулав.
”Цэрэг цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийн дагуу 2 хүнийг Конго Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаар ажиллуулж байна.
”Иракийн эрх чөлөө” ажиллагаанд оролцох цэргийн багийн эхний бүрэлдэхүүнийг зэвсэг техник, хэрэгслийн хамт Иракт илгээв.
Барилгын цэрэг 8 дугаар сард 198,9 сая төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэж төлөвлөгөөг 80,0 хувь, 31,1 сая төгрөгийн барилгын материал, хийц үйлдвэрлэж төлөвлөгөөг 66,0 хувь, 45,1 мянган тн/км-ийн ачаа эргэлт хийж төлөвлөгөөг 31,4 хувиар тус тус биелүүлэв.
Улсын иргэний хамгаалалтын газраас Английн Боурмофийн Их сургуулийн гамшгийн удирдлагын төвтэй хамтран ”Заах арга зүйн сургалт” зохион байгуулав.
Нийслэлийн зарим дүүрэгт төв замын дагуух маршрутаар цацрагийн хяналтыг хийхэд цацрагийн фон /0.02 мкр/цаг/ хэмжээтэй, хэвийн байв.
7 дугаар сард манай орны ихэнх нутгаар бороотой байсан ба Булган, Говь-Алтай, Баянхонгор, Орхон, Төв, Өмнөговь, Дорнод аймгуудын зарим нутгаар, Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас үер болж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын эд материалд ихээхэн хохирол учрав. 7 дугаар сарын эцсийн байдлаар улсын хэмжээнд усанд автсан айл өрх 300, нурж урссан айл өрх 93, орон гэргүй болсон өрх 30, сэтэрсэн далан суваг-3, эвдэрсэн авто зам 1360 м.кв, живсэн автомашин 3, эвдэрч сүйрсэн автомашин 1, усанд автсан обьект 7, эвдэрсэн гүүр 1, амь үрэгдсэн хүн 15 байна. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг үндэслэн үерийн усанд урсаж, орон гэргүй болсон айл өрхүүдэд Улсын нөөцийн газраас 30 гэр олгож, нийслэлийн Засаг даргын захирамжаар амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт тус бүр 500,0 мянган төгрөг олгох зэрэг арга хэмжээ авав.
Мөн 7 дугаар сард Увс аймгийн нефть хангамжийн баазад автоцистернд агуулах чөлөөлөх ачаа ачиж байх үед гал гарч, шатахууны агуулах, автомашины хамт шатаж 6 хүн өртсөнөөс 4 хүн амь насаа алджээ.
8 дугаар сард ОХУ-д явагдсан олон улсын иргэний хамгаалалтын нээлттэй IX тэмцээнд монголын аврагчид оролцож II байр эзэлсэн нь аврагчдын мэргэжлийн ур чадварыг сорьсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
НҮБХХ, Их Британийн Олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжүүлсэн ”Монгол Улсад гамшгийн аюулыг бууруулах менежментийн тогтолцоог боловсронгуй болгох” төслийн хүрээнд аврах ажлын болон холбооны техник хэрэгслэлээр иж бүрэн тоноглосон УАЗ-452 маркын автомашин 3-ыг Ховд, Дорнод, Булган аймгийн Аврах отряд, салбаруудад хүлээлгэн өгөв.
Завхан аймгийн Алдархаан, Нөмрөг, Ховд аймгийн Мөст, Баянхонгор аймгийн Галуут суманд тарваган тахлаар 4 хүн өвчилж, аймгийн БГХӨТГ, цэргийн штабуудтай хамтран хөл хорио тогтоох, өвчтөнийг тусгаарлан эмчлэх, халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг эмнэлгийн хяналтад авах ажлыг шуурхай зохион байгуулснаар халдварын тархалтыг хязгаарлаж чадлаа.
Улсын хэмжээнд 8 дугаар сард 9 хүн золгүй тохиолдлоор гол, мөрөн, нуурын усанд унаж нас барсан байна.
ГАДААД БОДЛОГО.
Айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн НҮБ-ын албаны хооронд Хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Энэ нь хамтын ажиллагааг урт хугацаанд тодорхой зорилго, чиглэлээр идэвхжүүлэх, хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх манай үндэсний чадавхийг сайжруулахад чиглэсэн техникийн хамтын ажиллагааны тодорхой төсөл хэрэгжүүлэх үндсийг тавьж байгаа тул чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д албан ёсны айлчлав хийв. Энэхүү айлчлал нь хоёр хөрш орны харилцааг шинэ шатанд гаргахад чиглэсэн, өнгөрсөн үеэс уламжлагдан ирсэн зарим асуудлыг шийдвэрлэхэд тодорхой ахиц гаргаснаараа онцлог байв. Ерөнхий сайдын айлчлалын тухай хамтарсан албан мэдээнд ”сайн хөршийн уламжлалт түншлэл”-ийг хэрэгжүүлэхээр тусгасан нь шинэлэг зүйл болов. Хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын харилцааг 2002-2004 онд хөгжүүлэх төлөвлөгөө, өрийн асуудлыг зохицуулах тухай харилцан ойлголцох Санамж бичиг, Соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарт 2003-2006 онд хамтран ажиллах тухай хөтөлбөр, Аялал жуулчлалын Хэлэлцээр, Эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх Хэлэлцээр, Төлбөр тооцоог зохион байгуулах тухай хоёр орны төв банкуудын Хэлэлцээр зэрэг олон баримт бичигт гарын үсэг зурав. Айлчлалын үеэр ОХУ-д Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулав.
Германы Бундестагийн дэд Ерөнхийлөгч хатагтай А.Фоллмер, ОХУ-ын БН Буриад Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын дарга Л.В.Потапов, гэргийн хамт, Жорж Маршаллын Герман дахь төвийн дэд захирал, хошууч генерал А.Дүнкел нар тус тус манай улсад айлчлав.
Биотехнологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн тохирч, мөн улстай Соёлын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг солилцоод байна.
Швейцарийн элчин сайд Монголд ирж холбогдох хүмүүстэй уулзан, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.
Туркийн ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, армийн генерал Т.Кылынч Монголд айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай уулзав. Айлчлалын үеэр хоёр орны ҮАБЗ-ийн хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурав.
ОХУ-ын Моздок хотод болсон террорист ажиллагааны улмаас олон хүний амь нас сүйдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас явуулав.
Ерөнхий сайд Н.Энхбаяр Ханх-Мондын боомтод очиж, Эрхүү мужийн захирагч Б.А.Говорин, БН Буриад Улсын Ерөнхийлөгч Л.В.Потапов нартай уулзаж, хил орчмын бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
”Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг буцалтгүй тусламжаар олгох тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т хоёр тал гарын үсэг зурав.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Нэн буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй болон жижиг арлын хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Анварул Чоудхори манай улсад айлчлав.
Улаанбаатарт зохиогдсон ”Ази, Номхон далайн орнуудын байгаль орчин, хөгжлийн асуудлаарх чуулга уулзалт”-ын 4 дэх удаагийн хуралдааныг Японы Парламентын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Хашимото даргалж явуулав.
БНХАУ-ын Замын-Үүд – Эрээн хотын уулзвар нутаг дэвсгэрт хилийн багана босгох нээлтийн ажиллагаа боллоо.
Германы Сэргээн босголтын банкны удирдах зөвлөлийн гишүүн Д.Клаус Монголд айлчилж, Монголбнакны удирдлагатай уулзаж, эрчим хүчний салбарт олгох 4,6 сая еврогийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурав.
Австрийн Холбооны боловсрол, шинжлэх ухаан, соёлын сайд, хатагтай Э.Гээгэр, Холбооны эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн сайд, хатагтай М.Раух-Каллат тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Айлчлалын үеэр боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтран ажиллах тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамд хоорондын Санамж бичигт гарын үсэг зурав. Мөн Зальцбург хотын их сургуулиас санаачлан хэрэгжүүлж буй ”Еврази-Номхон далайн их, дээд сургуулиудын сүлжээ” төсөлд АУИС-ийг хамруулах тухай протоколд гарын үсэг зурав. Австрид үзэсгэлэн гаргах, Чингис хааны тухай кино хийхэд хамтран ажиллах асуудлууд яригдав. Мөн Монголын эмч нарыг давтан сургах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох талаар төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ЭМЯ-дын хооронд байгуулсан тохиролцооны дагуу Австрийн Фабула Төрийн бус байгууллага Австрийн өндөр мэргэжлийн 25 эмчийг Монголд ирүүлж ажиллуулав. Австрийн эмч нар манай эмч нартай хамтран туршлага солилцож, эмнэлгийн орчин үеийн оношлогооны багаж хэрэгслийн талаар мэдээлэл тараав. Уг төслийн хүрээнд нийлүүлэх 300 мянган еврогийн багаж хэрэгсэл, 100 мянган еврогийн эмийн хандивыг гаалийн татвараас чөлөөлүүлэх, МИАТ компаниар хөнгөлөлттэй тээвэрлүүлэх зэрэг асуудлыг зохицуулав.
“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай”, “Дэлхийн шуудан холбооны байгууллагын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай” зэрэг хуулийн төсөл, “Итгэлцэлийн сангийн тухай” хуулийн төслийн үзэл баримтлал, “Байр эзэмшүүлэх тухай”, “Монгол импекс ТӨҮГ-т өөрчлөлт хийх тухай”, “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө худалдах тухай”, “Барилга шилжүүлэх тухай”, “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөө”, “Алтанбулаг тосгоны ерөнхий төлөвлөгөөг батлах тухай”, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” зэрэг Засгийн газрын 17 тогтоолын төсөл, “Хөдөөгийн цахилгаан холбооны мастер төлөвлөгөө”-г хэлэлцэх тухай, “Батлан хамгаалах сайдын гадаад айлчлалын тухай” зэрэг Засгийн газрын хуралдааны 4 тэмдэглэлийн төсөлд тус тус санал боловсруулж өгөв.
Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Ц.Мөнх-Оргил Дүрвэгсдийн асуудлаарх НҮБ-ын дээд комиссарын газрын Женев дэх төлөөлөгчийн газрын Ази, Номхон далайн хэлтсийн дарга Катрин Хакх, Бээжин дэх бүсийн төлөөлөгч Колин Митчел нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр НҮБ-ын 1951 оны Дүрвэгсдийн конвенцид Монгол Улс нэгдэн орох асуудлаар ярилцаж, санал солилцов.
Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргах хуульчдаас сонгон шалгаруулалт явуулах ажлыг эрхлэн гүйцэтгэх орон тооны бус зөвлөлийг байгуулан, Зөвлөлийн ажиллах журам, Шалгалт зохион байгуулах журмын төслийг боловсруулах, уг шалгаруулалтад шаардагдах хөрөнгийн төсөв зохиох зэрэг зохион байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.
Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийг бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудаар хууль зүйн тайлбарт, зохиомжит “Хуулийн цаг” нэвтрүүлгийг бэлтгэн, нийгмийн хамгааллын хуулиудаар бэлтгэсэн 70000 гарын авлагыг 21 аймаг, нийслэлд хуваарилан хүргүүлэв.
Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн 50 актыг хянан улсын бүртгэлд бүртгэлээ.
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Энэ тогтоолоор төсвийн байгууллагын санхүү
15 10 2014
1 стр.
Засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны эхний 3 улирлын үйл ажиллагааны товч мэдээлэл
01 09 2014
6 стр.
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1 3-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь
12 10 2014
1 стр.
Энэ хуулийн зорилт нь Засгийн газрын агентлаг /цаашид "агентлаг" гэх/-ийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах
12 10 2014
1 стр.
Нэг: Хүн ам нийгмийн зохистой бодлогыг хэрэгжүүлснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилт
16 12 2014
5 стр.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2010 оны үйл ажиллагааны үр дүнг тодорхойлж, цаашдын үйл ажиллагаанд анхаарах асуудлыг тодорхойлох зорилгоор хяналт шинжилгээ үнэлгээ хийв
01 09 2014
11 стр.
Статистик мэдээ. 2002 оны жилийн эцсийн байдлаар улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 466. 5 тэрбум төгрөг, зарлага 536. 5 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 70. 0 тэрбум
01 09 2014
1 стр.
Аймгийн Засаг даргын 2008-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг 2008 оны 12 сарын 24-ны өдрийн 2-р хуралдаанаар баталсан. Тус хөтөлбөрийн
01 09 2014
6 стр.