Flatik.ru

Перейти на главную страницу

Поиск по ключевым словам:

страница 1

Заавар батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 211 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1. “Монгол туургатан” хүүхдийн өвлийн спортын наадмын зааврыг хавсралтаар баталсугай.
2. “Монгол туургатан” хүүхдийн өвлийн спортын наадмыг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Хүүхдийн спортын IV их наадмын Зохион байгуулах хороонд үүрэг болгосугай.

САЙД С.ЛАМБАА

Эрүүл мэндийн сайдын 2011 оны

....дугаар сарын ...-ны өдрийн.......

тоот тушаалын хавсралт
МОНГОЛ ТУУРГАТАН” ХҮҮХДИЙН ӨВЛИЙН СПОРТЫН АНХДУГААР НААДМЫН НЭГДСЭН ЗААВАР

Нэг. Зорилго:

Монгол Улстай хил залгаа оршдог улс, гүрний биеийн тамир, спортын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш, дасгалжуулагч нарын дунд харилцан туршлага солилцох, хүүхэд, залуучуудын спортын амжилтыг ахиулах, нөхөрлөл, найрамдлыг бэхжүүлэх, Олон Улсын Олимпийн Хорооны ивээл дор зохион байгуулагдах Өсвөр үеийнхний Өвлийн Олимпийн анхдугаар наадамд оролцох монголын багийн тамирчдыг сонгон шалгаруулахад энэхүү тэмцээний зорилго оршино.



Хоёр. Наадмын удирдлага, зохион байгуулалт.

Олон улсын хүүхдийн өвлийн спортын анхдугаар наадмын ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газар ажиллах бөгөөд наадмыг Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, өвлийн спортын төрлийн холбоодтой хамтран явуулна. Зохион байгуулах хороо тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнийг баталж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.



Гурав. Наадам зохион байгуулах хугацаа, байр талбай:

Олон улсын хүүхдийн өвлийн спортын анхдугаар наадмыг 2010 оны 02 дугаар сарын 07 – 08-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулна.



Дөрөв. Наадмын төрөл, зай, насны ангилал, оролцох бүрэлдэхүүн:

Тэмцээний төрөл, зай, оролцох тамирчдын насны ангиллыг “Инсбрук – 2011” Өсвөр үеийнхний Өвлийн Олимпийн анхдугаар наадмын зааварт нийцүүлнэ.





Спортын төрөл

Насны ангилал

Төрөл, зай

Оролцох хүний тоо

Албаны хүн

Дасгалжуулагч

Тамирчин

Эрэгтэй

эмэгтэй



Тэшүүр

Охид Хөвгүүд

11-12 нас

500м

1000м


3

1

2

2

13-14 нас

500м, 1000м

1500м


2

2

15-16 нас

500м, 1000м

1500м


3000м

2

2



Цана

Охид

15 хүртлэх

2,5 км

5 км


1

2

2

16-17 нас

5 км

7,5 км


2

2

Холимог буухиа

2

2

Хөвгүүд

15 хүртлэх

5 км

7,5 км


2

2

16-17 нас

7,5 км

10 км


2

2

Холимог буухиа

2

2

Тав. Тэмцээний зохион байгуулалт:

Наадмын спортын төрөл тус бүрийн тэмцээнийг тухайн төрлийн Олон улсын дүрмийн дагуу Зохион байгуулах хорооноос томилогдсон тухайн спортын мэргэжлийн холбооны шүүгчид удирдан зохион байгуулна. Нэгдсэн зааврыг үндэслэн спортын төрлүүдийн олон улсын дүрмийг тусгасан зааврыг наадмын Зохион байгуулах хорооны даргаар батлан элезтрон хэлбэрээр хүргүүлнэ.



Зургаа. Мэдүүлэг өгөх журам, виз хүсэх тухай:

Наадамд оролцох тамирчдын урьдчилсан мэдүүлгийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны дотор наадмын ерөнхий зохион байгуулагч БТСГ-ын [email protected] хаягаар цахим байдлаар ирүүлнэ. Урьдчилсан мэдүүлэгт наадамд оролцох тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүсийн овог нэр, нас, хүйс, төрсөн он сар өдөр, гадаад пастортын дугаарыг ирүүлнэ.

Эцсийн мэдүүлгийг 2011 оны 01 дүгээр сарын 25-ны дотор шуудангаар нааадмын ерөнхий зохион байгуулагч байгууллагад ирүүлсэн байна. Эцсийн мэдүүлэгт наадамд оролцох тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүсийн гадаад паспортын хуулбар, 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг, оролцох төрөл, зайн мэдүүлэг, эмчийн үзлэгт хамрагдсан хуудас заавал багтсан байна.

Эцсийн мэдүүлэг ирснийг үндэслэн тухайн оронд байрлах Монгол Улсын Элчин сайдын яаманд Зохион байгуулах хорооноос хүсэлт гаргаж Монгол Улсад зорчих виз олгуулна.



Долоо. Эрүүл мэндийн даатгал:

Наадамд оролцох тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүс Монгол Улсад зорчихоосоо өмнө эмчийн үзлэгт хамрагдан, Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан байх шаардлагатай.



Найм. Хувцас, хэрэглэл:

Наадам зохион байгуулах үеийн монгол орны цаг агаарын дундаж хэм нь -20С хэмээс-25С хэм хүйтэн байх тул наадамд оролцогч тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүс дулаан хувцастай, спортын хэрэглэлээ бүрэн хангаж ирэх хэрэгтэй.



Ес. Санхүүгийн нөхцлүүд:

Наадамд оролцогч тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүсийн ирэх, буцах замын зардал, байр, хоолны зардлыг тухайн оролцогч тал өөрсдөө хариуцна. Байр, хоолны зардал нэг хүний өдрийн 30$ байна.

Наадамд оролцогч улсын 3 албаны хүний монголд байх хугацааны байр, хоолны зардлыг Зохион байгуулах хороо хариуцна.

Наадамд оролцогч, тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүсийн Улаанбаатар – Эрдэнэт – Улаанбаатар чиглэлийн замын зардлыг Зохион байгуулах хороо хариуцна.



Арав. Дүгнэх журам, шагнал урамшуулал:

Цана, тэшүүрийн төрлөөр тамирчдын амжилтын үзүүлэлтээр улс орныг шалгаруулна.

Мөнгөн шагналыг тэшүүрийн төрөлд нас тус бүрийн нийлбэр дүнгээр, цанын төрөлд зай тус бүрд олгоно.

Их наадмын спортын төрлийн зайн тус бүрт тэргүүн байрт шалгарсан тамирчдад медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл олгоно.



Арваннэг. Наадмын Ерөнхий Зохион байгуулагч байгууллагын хаяг:

Монгол Улс, Улаанбаатар-48, Спортын төв ордон, ш/х-121, Бага тойруу-55, Утас: 51-266239, Факс: 11-325234, И-mail: sport[email protected] Bэб: www.sport.gov.mn

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 211 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь

Монгол туургатан” хүүхдийн өвлийн спортын наадмын зааврыг хавсралтаар баталсугай

52.58kb.

16 12 2014
1 стр.


Монгол улсын засгийн газрын тогтоол

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1 3-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь

131.27kb.

12 10 2014
1 стр.


Монгол улсын засгийн газрын

Улсын Их Хурлын 2004 оны 24 дїгээр тогтоолыг хэрэгжїїлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь

3941.27kb.

14 12 2014
19 стр.


"Ногоон жор" аргачилал батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 239 дүгээр тогтоолоор сайшаагдсан “Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих үндэсний стратеги”-ийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь

1328.27kb.

17 12 2014
11 стр.


Монгол улсын

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас то

133.73kb.

15 12 2014
1 стр.


Монгол улсын хууль 1997 оны 1 дүгээр сарын 31-ний

Энэ хуулийн зорилт нь Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлсон хүний эрхийг хэрэгжүүлэх зорилгоор иргэд эвлэлдэн нэгдэх

246.92kb.

12 10 2014
1 стр.


Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Засгийн газрын үйл ажиллагааны 2003 оны эхний 3 улирлын үйл ажиллагааны товч мэдээлэл

842.51kb.

01 09 2014
6 стр.


Монгол улсын засгийн газрын тогтоол журам батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 21. 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь

52.65kb.

15 10 2014
1 стр.